Өсвөр насны охидын биений юмны онцлогийг судалсан үр дүн
Түлхүүр үг:
Өсвөр насны охид, Биений юм, Биений юм өвдөлттэй ирэх хам шинж, Анхны биений юмХураангуй
Үндэслэл: Биений юм нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн чухал үзүүлэлт юм. Өсвөр насны охидын биений юмны онцлогийн өвөрмөц байдал нь тэднийг эмзэг бүлэгт багтаах үндэслэл болдог. Зорилго: Өсвөр насны охидын дундах биений юмны онцлогийг илрүүлэх нь бидний судалгааны зорилго юм. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны сургуульд суурилсан агшингийн загвараар 10-19 насны эрүүл 283 өсвөр насны охидод хийсэн. Холбогдох мэдээллийг Биений юмны стандарт асуулгын хуудсыг ашиглан Хи квадрат, Фишерийн тестийг ашиглан статистик боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас 15.49±1.71 жил байсан бөгөөд анхны биений юм ирсэн нас 12.51±1.2 жил байснаас тогтмол мөчлөгтэй нь 54.06%, биений юм өвдөлттэй ирэх хам шинжтэй 86.22% харин биений юмны үргэлжлэх хугацаа 5.09±1.61 хоног байсан ба үүнээс 7.8% нь 7 хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн. Ингэж урт хугацаанд үргэлжлэж буй нь өсвөр үеийнхний хожуу үеийг бодвол эрт үед илүү түгээмэл байв. Хэлцэмж: Биений юмны онцлог болон асуудлуудын талаар боловсролын байгууллагуудад иж бүрэн хөтөлбөр болгох нь охидыг энэхүү эмзэг үеийг сайн даван туулах, зохих эмнэлгийн тусламж авахад тусална. Дүгнэлт: Өсвөр насны охидын анхны биений юм ирсэн нас 12.51±1.2 жил, биений юм тогтмол мөчлөгтэй 54.06%, биений юм өвдөлттэй ирэх хам шинж 86.22%, үргэлжлэх хугацаа 5.09±1.61 хоног, биений юмны мөчлөгийн тогтворгүй байдал нь наснаас хамааралгүй ба анхны биений юм ирэх нас эртсэх хандлагатай байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Баясгаланмаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
