Настны сэтгэл гутралын шалтгааныг илрүүлэх судалгаа

Зохиогчид

  • А.Аюурзана АШУҮИС, АУС, ӨАУ тэнхим Зохиогч
  • М.Уранзаяа АШУҮИС, 4-р дамжааны оюутан Зохиогч
  • Б.Батхүү АШУҮИС, АУС, ӨАУ тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Depression, old age, grief, loneliness, chronic illness

Хураангуй

Үндэслэл: 2030 он гэхэд 65 ба түүнээс дээш насны өндөр настангууд Монгол улсын хэмжээнд оршин суугчдын 11.9 хувийг бүрдүүлэх бөгөөд 2050 онд энэ хүн ам 21.1%-д хүрнэ. Зорилго: Настны сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэх зорилго тавилаа. Зорилт: Энэхүү судалгаа нь оролцогчдоос сэтгэл гутралыг илрүүлэх улмаар сэтгэл гутралд нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоох зорилтыг тавилаа. Арга, аргачлал: Уг судалгаанд Үлэмж-Ээж хувийн үүдэн эмнэлэгт үзүүлсэн үйлчлүүлэгчдээс сэтгэл гутралыг илрүүлэх асуумж авч түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүллээ. Сэтгэл гутралын шалтгаанд гэр бүлийн хэн нэгнийг алдсан 37%, ганцаардал 23.2%, хөгшрөлтөөс үүсэх архаг өвчлөл 11.2%, тэтгэвэрт гарснаас хэнд ч хэрэггүй мэт санагдах 9.7%, үр хүүхэдтэйгээ муу харилцаатай 5.4%, материаллаг хэрэгцээний дутагдал 5.2% байсан нь тус тус тодорхойлогдлоо. Хэлцэмж: Когорт судалгаагаар сэтгэл гутрал бүх оролцогчдод илэрч байсан бөгөөд үүний 48%-нь уй гашуу тайлах эмчилгээгээр илааршсан байна. Дүгнэлт: Хагацлын дараах уй гашуу сэтгэл гутралыг илүүтэй үүсгэж байгаа бөгөөд уй гашуу тайлах эмчилгээ хийх үр дүнтэй байх магадлалтай.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Аюурзана

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл