Монгол хүүхдийн үсний макро элементийн лавлагаа хэмжээ
Түлхүүр үг:
Өсөлт хөгжил, Үсний шинжилгээ, Макро элементХураангуй
Сүүлийн үед макро элементийн өөрчлөлтийн талаар олон улсын судлаачид янз бүрийн судалгааг хийж, улмаар урьдчилан сэргийлэх болон эмчилгээний тунгаар макро-элементийг хэрхэн хэрэглэх, хүнсний бүтээгдэхүүнийг био элементээр баяжуулж, бие махбод дахь тэнцвэрт байдлыг хэрхэн хангах талаар олон тооны зөвлөмжүүд гаргаж байгаа боловч Монгол улсын хувьд эрүүл монгол хүүхдийн бие махбодод агуулагдах макро элементийндундаж хэмжээг тодорхойлсон судалгаа одоогоор байхгүй байна4. Арга аргачлал: Судалгааг нэг агшингийн загвараар санамсаргүй түүвэрлэлтийн аргаар ерөнхий боловсролын дунд сургуулийн 8-17 насны, харьцангуй эрүүл 600 хүүхдийг хамруулан хийв. (АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны протокол 2017 №13, №2020/03-06). Үр дүн: Монгол хүүхдийн бие дэх макро элементийн лавлагаа хэмжээг 25, 75 дахь перцентиль ба медианаар илэрхийлэхэд (мкг/г) макро элементийн дундаж болон лавлагаа хэмжээ: Ca-953 (707-1228), K-120 (76.74-239.71), Mg-118.5 (83.39-162.81), Na-417.18 (272-617.2), P-166.2 (106-212.78). Хүйсээр харьцуулж судлахад Ca-ийн хэмжээ нь эмэгтэй хүүхдэд эрэгтэйгээс 138.96 мкг/г-аар их, харин эрэгтэй хүүхэд К -66.96 мкг/гаар, Na-74.95 мкг/г-аар тус тус эмэгтэй хүүхдийн макро элементийн түвшинээс их байгаа нь тодорхойлогдлоо(p<0.001). Дүгнэлт: 1. Монгол хүүхдийн үсэн дэх макро элементийн дундаж хэмжээг тогтоолоо. 2. Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс К, Na-ийн хэмжээ их, харин эмэгтэй хүүхдэд эдгээр үзүүлэлтүүд эрэгтэйнхээс Ca-ийн хэмжээ их байгаа нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
