Бамбайн эмгэгийн бус шалтгаант дааврын өөрчлөлтийг илрүүлсэн дүн

Зохиогчид

  • Д.Дариймаа АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим , Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Зохиогч
  • Т.Оюундарь АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • О.Баатархүү АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхим Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Бамбайн даавар, Коронавируст халдвар, TSH халдварт өвчин

Хураангуй

Үндэслэл: Зарим эмгэгүүд, ялангуяа халдварт өвчний үед бамбайн эмгэгийн бус дааврын өөрчлөлт илэрдгийг Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулсаар байна. Ялангуяа энэхүү түр зуурын өөрчлөлтийн үед хүчтэй эмүүдийг хэрэглэхээс татгалзаж хянах талаарх зөвлөмжийг бий болгох шаардлагатай байна. Зорилго: Ковид-19-ийн халдварын үед тохиолдох бамбайн эмгэгийн ба эмгэгийн бус шалтгаант бамбайн дааврын өөрчлөлтийг илрүүлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн болон проспектив судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. 2022 оны 03 сарын 04-ний өдрөөс 03 сарын 24-ний өдрийн хооронд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн болон Халдварт Өвчин судлалын Үндэсний Төвийн Ковид-19 хэвтэн эмчлүүлэх тасагт эмчлүүлсэн 189 оролцогчийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, өөрчлөлт бүхий оролцогчдыг 1 сар даган судалсан ба дагаж судалсан хугацаанд гарсан дааврын өөрчлөлт үр дүнг тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүс (n=124) -ийн дундаж нас 51±17.3 ба 60.4% (n=75) нь эмэгтэй байв. Бамбайн дааврын өөрчлөлт нийт хүмүүсийн 40%-д илэрсэн. Ковидын хүндийн зэрэг нэмэгдэх тусам TSH дааврын хэмжээ буурах хандлагатай байна. Ковид-19 халдварын хүнд зэргийн үед TSH хэвийн лавлах хэмжээнээс буурсан хүний эзлэх хувь 40%, харин хүндэвтэр зэргийн үед 31.6% байв. Ямар нэг эмийн эмчилгээ хийгдээгүй 30 хоногийн дараах давтан шинжилгээгээр дааврын өөрчлөлттэй байсан хүмүүсийн 68% (n=33)-д TSH дааврын үзүүлэлт хэвийн хэмжээнд орсон байв. Дүгнэлт: 1. TSH дааврын өөрчлөлт нь Ковид-19-ийн хүндийн зэргийг таамаглах чухал үзүүлэлт болохоос гадна ковидын улмаас бамбайн эмгэгүүд элбэг тохиолдож байна. 2. Ковид-19 халдварын үед бамбайн эмгэгийн бус шалтгант TSH дааврын өөрчлөлт илэрч байгаа бөгөөд энэ үед антитиройд эм хэрэглэхээс татгалзаж 1 сарын хугацаанд хянах менежмент баримтлах нь илүү оновчтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: О.Баатархүү, Б.Оюунтөгс

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл