АШУҮИС-ийн Монгол Японы Эмнэлэгт “КОВИД-19” оношоор хэвтэн эмчлүүлсэн эмчлүүлэгчдийн эмийн хэрэглээний судалгаа

Зохиогчид

  • Н.Нарангарав АШУҮИС. Эм зүйн сургууль , АШУҮИС. Монгол-Японы эмнэлэг Зохиогч
  • М.Нина АШУҮИС. Монгол-Японы эмнэлэг Зохиогч
  • С.Мөнхбат АШУҮИС. Эм зүйн сургууль Зохиогч
  • Д.Ичинноров АШУҮИС. Монгол-Японы эмнэлэг Зохиогч
  • М.Эрдэнэтуяа АШУҮИС. Эм зүйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Drug cost, Unicus program, recource management

Хураангуй

Улс орон бүр Шинэ коронавируст халдвар “Ковид-19”-ийн тархварзүй, эмнэлзүйн шинж чанарыг судалж, урьдчилан сэргийлэх, Эмийн зардал оношлох, эмчлэх аргуудыг боловсронгуй болгоход онцгой анхаарал “Юникус” программ хандуулж судалсаар байна. “Ковид-19” оношоор хэвтэн эмчлүүлж Нөөцийн менежмент байгаа эмчлүүлэгчдэд хийгдэж байгаа эмчилгээ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ, Европ, олон улсын “Ковид-19” менежмент эмнэлзүйн удирдамж эмчилгээний заавар болон Монгол улсын Эрүүл Мэндийн Сайдын 2021 оны А/254, А/467, А/549 тушаалаар батлагдсан оношилгоо, эмчилгээний түр заавартай нийцэж байгааг судалгааны үр дүн харуулж байна. Судалгааг АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлгийг (МЯЭ) түшиглэн хийлээ. Ретроспектив чиглэлтэй баримтын судалгааны аргаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт 2021 оны 04 дүгээр сарын 18-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний хооронд “Ковид-19” оношоор нийт 1401 хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээнд хэрэглэсэн эмийн нэр төрөл, тун хэмжээ, нэг бүрийн үнэ, зарцуулалтыг өвчний түүх болон санхүүгийн “Юникус” программаас тусгайлан боловсруулсан судалгааны карт ашиглан түүвэрлэж, эмийн хэрэглээнд дүн шинжилгээ хийсэн. “Ковид-19” өвчний эмчилгээнд хэрэглэсэн нийт эмийн хэрэглээний зардлаас үзэхэд вирусийн эсрэг болон нянгийн эсрэг эмийн зардал хамгийн өндөр хувийг эзэлж байна. Эмийн эмчилгээнд хэрэглэсэн эмүүдээс шалтгааны эсрэг эмчилгээнд 57.58%, шинж тэмдгийн эмчилгээнд 33.38%, хавсарсан эмгэгийн эмчилгээнд 9.04%-ийг нь тус тус хэрэглэсэн байна. Үүнээс шинж тэмдгийн эсрэг эмчилгээнд цус бүлэгнэлтэд нөлөөлөх эм (антикоагулянт, антиагрегантыг дангаар болон хавсарч), зүрх судасны системд нөлөөлөх эм (даралт бууруулах,шээс хөөх эм), глюкокортикоидууд (дексаметазон), хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд нөлөөлөх эм (фамотидин), цэр ховхлох (ацетилцистейн), харшлын болон үрэвслийн эсрэг эм (монтелукаст), антидепрессант, витамин (витамин С, Д) зэрэг эмүүдийн хэрэглээ өндөр байна. Иймээс “Ковид-19” оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн хэрэглээнд тулгуурлан нөөцийн менежментийг оновчтой зохион байгуулж, эмийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарах шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Нина, С.Мөнхбат, Д.Ичинноров

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл