Монгол Улсын лавлагаа болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн мэдээллийн системийн чанарыг харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • Ц.Сарнай Эрдмийн сургууль, АШУҮИС , Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим, НЭМС, АШУҮИС Зохиогч
  • А.Энхдөлгөөн Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим, НЭМС, АШУҮИС Зохиогч
  • Э.Насантогтох Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Ц.Мөнхтуяа Эрдмийн сургууль, АШУҮИС Зохиогч
  • Ё.Мөнхзул Эрдмийн сургууль, АШУҮИС Зохиогч
  • Xinping Zhang School of Medicine and Health Management, Tongji Medical College, Huazhong University of Science and Technology, Wuhan, China Зохиогч

Түлхүүр үг:

Эмнэлгийн мэдээллийн систем, Системийн чанар, Үйлчилгээний чанар, Мэдээллийн чанар

Хураангуй

Эмнэлгийн мэдээллийн систем эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд болон эмнэлгийн гүйцэтгэлийг сайжруулахад ач холболдол бүхий нөлөө үзүүлдэг. DeLone & McLean (2002) нарын мэдээллийн системийн амжилтын загварчлал (Information System Success Model) нь мэдээллийн системийн чанарыг үнэлэхэд олон улсад ашиглагдаж байгаа аргачлал юм. Энэхүү загварчлал нь эмнэлгийн мэдээллийн системийн чанар, системд үүсгэгдсэн мэдээллийн чанар, системийг хариуцсан нэгжийн үйлчилгээний чанар сайн байх нь мэдээллийн системийг хэрэглэх ажилчдын эрмэлзэл болон сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг ба мэдээллийн системийг хэрэглэх эрмэлзэл, сэтгэл ханамж өндөр байх эмнэлгийн мэдээллийн системийн эмнэлэгт үзүүлэх үр өгөөж нэмэгдүүлдэг гэсэн таамаглал бүхий загварчлал юм. Бид энэхүү загварчлалын асуумжийн валидацийг тооцож, эмнэлгийн мэдээллийн системийн чанарыг дээрх 9 таамаглалын хүрээнд 2 түвшний эмнэлгүүдэд харьцуулан үнэллээ. Судалгааны үр дүнгээс харахад эмнэлгийн мэдээллийн системийн чанарыг үнэлэхэд DeLone & McLean (2002) нарын аргачлалыг ашиглах боломжтой болох нь тогтоогдлоо. Лавлагаа шатлалын эмнэлгийн мэдээллийн системийн чанарыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн мэдээллийн системийн чанартай харьцуулахад сул байв. Цаашид лавлагаа шатлалын эмнэлгийн мэдээллийн системийг сайжруулахын тулд систем, мэдээлэл, үйлчилгээний чанарыг тус тус анхаарах хэрэгцээтэй байна. Эмнэлгийн удирдлагын хувьд эрүүл мэндийн ажилчдын эмнэлгийн мэдээллийн системийг хэрэглэх эрмэлзэлийг нэмэгдүүлэхийн тулд систем, мэдээлэл, үйлчилгээний чанарыг, харин сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийг тулд системийн үйлчилгээний чанарыг сайжруулах нь үр дүнтэй интервенц болох боломжтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл