Сагсай чонын өргөс (Carduus crispus L.) эмийн ургамлаас капсул эмийн хэлбэр гарган авах технологи, чанарын судалгаа

Зохиогчид

  • О.Жинжийбадам Эм Зүйн Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Д.Гэрэлзаяа Эм Зүйн Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Б.Даваадулам Эм Зүйн Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Д.Даваадагва Эм Зүйн Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Б.Тунгалаг Эм Зүйн Сургууль, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Чонын өргөс, Силимарин, Элэг хамгаалах үйлдэл

Хураангуй

Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай ургамлын эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэх явдал ихээхэн нэмэгдэж судлаачид анхаарлаа хандуулах болсон.1 Олон улсад элэгний эмгэгийн үед эмчилгээний өндөр идэвхтэй, гаж нөлөө багатай Силимариныг эмчилгээнд өргөн ашигладаг. Силимарин нь Толбот бударгана ургамалд агуулагддаг биофлавоноид юм. Тус ургамал нь Чонын өргөсийн төрлийн ургамлуудаас хамгийн их судлагдсан нь бөгөөд 2000 жилийн өмнөөс элэг болон цөсний замын янз бүрийн үрэвслийн үед өргөнөөр хэрэглэж ирсэн.2 Силимарин нь элэгний гэмтсэн эсийн фосфолипид болон уургийн нийлэгжилтийг идэвхжүүлэн эсийн мембраныг бэхжүүлдэг.3 Бид судалгаандаа монгол оронд өргөн тархсан Чонын өргөсийн төрлийн Сагсай чонын өргөс (C.Crispus L.) ургамлыг сонгон авч, түүнд элэг хамгаалах үйлдэлтэй силимариныг таньж, агууламжийг тодорхойлон капсул эмийн хэлбэрт оруулах технологийн горимыг боловсруулж, чанарыг үнэлж импортыг орлох эмчилгээний өндөр идэвхтэй, гаж нөлөө багатай, байгалийн гаралтай бүтээгдэхүүн гарган практикт нэвтрүүлэх зорилго тавин судалгааг хийлээ. Ургамлын түүхий эдийг МУҮФ болон ҮФӨ-ийн дагуу үнэлэхэд чанарын шаардлага хангаж байсан. Капсул эмийн тохиромжтой туслах бодисуудыг сонгохдоо ургамлын түүхий эд болон шингэн хандаас тохирох хэмжээгээр хэмжин авч дүүргэгч бодисоор лактоз, глюкоз, сорбитол холбогч бодисоор ПВП K30, цардуул, натрийн карбоксиметилцеллюлоз зэргийг ашиглаж чийгтэй мөхлөгжүүлэх аргаар 10 загварын мөхлөг эмийн хэлбэр гарган авч технологийн параметрүүдийг харьцуулсны үндсэн дээр С5 загварын мөхлөгийг сонгож капсулд дүүргэв. С5 загварын мөхлөг нь дүүргэгч бодисоор лактоз, холбогч бодисоор 0.5%-н PVP K30, гулсуулагч тослох бодисоор 1%-н талькийг агуулсан. Гарган авсан капсул эмийн чанарыг үнэлэхэд дундаж жин 303.2 мг, жингийн хэлбэлзэл +1.6%, -2.1%, задралт 6.54±0.13 минут, чийглэг 1.8±0.1%, уусалт 94.4±0.03%, силимарины агууламж 30.5±0.02 мг байсан нь капсул эмэнд тавигдах ерөнхий шаардлагыг хангаж байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваадагва

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл