Сувилахуйн хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцогч талуудын судалгааны үр дүн
Түлхүүр үг:
Хөтөлбөр, үр дүн, үнэлгээ, алсын харааХураангуй
Их дээд сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, хөтөлбөрийн эрхэм зорилго, нэгжийн эрхэм зорилго нь суралцахуйн үр дүнд шууд нөлөөлдөг. Тухайлбал их сургуулийн урт хугацааны төлөвлөлт, алсын хараа, эрхэм зорилгыг хангахад тухайн хөтөлбөр өөрийн үүргээ хэрхэн гүйцэтгэж ямар чадамжтай төгсөгч бэлтгэх ёстойг тодорхойлдог байна1. ДЭМБ-ын 2021-2025 онд хэрэгжүүлэх Сувилахуй, эх барихуйн стратегийн тэргүүлэх чиглэлд боловсролын чанарын асуудлыг нэн тэргүүнд тавьсан билээ. МУ-ын хувьд Сувилахуйн боловсролын хэтийн төлөв, баримтлах зарчим, стратегийг тодорхойлох, чанар сайжруулах-төгсөгчөө сургууль хариуцдаг тогтолцоог нэвтрүүлэх зэрэг ажлуудыг эхлэхээр төлөвлөж байна.2 Үр дүнд суурилсан боловсролын арга зүйн дагуу сургалтын хөтөлбөр шинээр боловсруулах ажлын хүрээнд хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтуудыг шинэчлэн тодорхойлох эсвэл өөрчлөлт хийж буй тохиолдолд (PЕO)-г сургуулийн алсын хараа эрхэм зорилго, зорилттой уялдуулах ёстой. Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн буюу сувилахуйн оюутны сэтгэл ханамж болон нэгж хичээлийн үр дүн (CEQ)-ийн түвшин дунд байна. ҮДСБ-ын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй багш нарын оролцоог тодорхойлоход маш өндөр (r=0.87), багш нарын оролцоонд удирдлагын дэмжлэг өндөр (r=0.81), сургалтын хөтөлбөрт эрхэм зорилго зорилт дунд (r=0.69) хамааралтай байгаа нь PEO тодорхойлоход эрхэм зорилго, зорилтын уялдааг сайжруулах шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Л.Хишигдэлгэр, Ц.Басбиш, Б.Оюунгоо
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
