Нарийн навчит цахилдаг (Iris tenuifolia Pall.) ургамлын химийн бүрэлдэхүүний бүтэц болон био-идэвхийн харилцан хамаарлыг судалсан дүн
Түлхүүр үг:
Макролид, циклофлаван, флаванон, изофлавонХураангуй
Нарийн навчит цахилдаг ургамлын газрын доод хэсгээс байгалийн шинэ 5 бодис, мэдэгдэж буй 7 бодисыг химийн цэвэр төлөв байдлаар ялган авч молекулын бүтэц байгуулалтыг 1D, 2D-ЦСР болон өндөр нарийвчлалт масс спектрометрийн аргаар тогтоов. Мөн тус ургамлын газрын доод хэсгээс 7 тосны хүчлийг анх удаа ялган химийн бүрэлдэхүүний бүтцийг хийн хроматограф-масс спектрометрийн аргаар тодорхойлов. Химийн бүтэц болон био-идэвхийн харилцан хамаарлыг циклофлаван, флаванон, изофлавон бүтэцтэй молекулуудыг харьцуулан судлахад А цагираг дээр метокси болон метилендиокси бүлэг, эсвэл В цагираг дээр орто-дигидрокси бүлэг холбогдоход биологийн идэвхэд чухал болохыг батлав.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: О.Олдох
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
