Нийгмийн эрүүл мэнд судлалч мэргэжилтний цогц чадамжид хийсэн үнэлгээний үр дүн
Түлхүүр үг:
НЭМ судлалч мэргэжилтэн, хөтөлбөр, цогц чадамжХураангуй
Хөтөлбөрийн үнэлгээний арга нь оюутны сурах үйл ажиллагааг сайжруулах хөгжүүлэх зорилгоор суралцах явцад нь хийдэг бол төгсгөлийн үнэлгээ дүгнэлт болон чанарын баталгаажуулалтын зорилгод төвлөрдөг гэж үздэг. Бид Нийгмийн эрүүл мэнд судлалч мэргэжилтний цогц чадамжийг үнэлэх зорилготой ажилласан. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн. Судалгаанд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Нийгмийн эрүүл мэнд судлалч хөтөлбөрөөр суралцаж байгаа III-Y дамжааны 74 оюутнууд, 39 багш нар, 2012-2021 онуудад уг хөтөлбөрөөр суралцаж төгссөн 74 төгсөгч, эрүүл мэндийн байгууллагууд болон мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаг 84 удирдах ажилтнууд зэрэг нийт УБ хот ба хөдөө орон нутгийн 271 хүнийг судалгаанд хамруулсан. Сургалт үр дүнтэй сайн гэж судалгаанд оролцогч оюутнуудын 93.1%, төгсөгчдийн 91.8% нь дундаас дээш үнэлсэн байна. Хөтөлбөрийн агуулгыг хангалттай сайн гэж багш нарын 97.5% нь, сургалтын орчин шаардлагад нийцнэ гэж 92.1% нь дундаас дээш үнэлсэн байна. Сургалтын үйл ажиллагааг (сургалтын зохион байгуулалт, хичээл хоорондын уялдаа холбоо, багшийн заах арга зүй, оюутан мэдлэг, чадвараа бодитой үнэлүүлсэн, сургалтын орчин, ном сурах бичиг, оюутны ачаалал тохиромжтой) зэрэг үзүүлэлтээр үнэлэхдээ оюутнууд 86.7% харин төгсөгч нар 91.5% нь дундаас дээш буюу ликертийн 3-аас дээш оноогоор үнэлсэн байна. Цогц чадамжийг үнэлсэн дүнг ликертийн оноогоор харуулахад дунджаар 93,2% дундаас дээш үнэлгээ өгсөн байна. НЭМ-ийн 8 цогц чадамжид өгсөн оноог төгсөгч, ажил олгогчийн хувьд харьцуулахад Үр ашигтай хамтрагч, харилцагч, Соёл ёс зүйг эрхэмлэгч, Олон нийтийн ажилтан нөлөөлөгч, Манлайлагч зэрэг ур чадваруудыг ажил олгогчид төгсөгчдөөс статистик ач холбогдол бүхий ялгаатай бага түвшинд үнэлсэн байна (p>0.05). Судалгаанд хамрагдсад болох одоо суралцаж буй оюутнууд, төгсөгчид, багш нар, удирдах ажилтнууд буюу ажил олгогчид нар нь нийгмийн эрүүл мэндийн судлалч сургалтын хөтөлбөрт сэтгэл хангалуун гэж үзэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Мягмарчулуун, Д.Даваалхам, Д.Амарсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
