Өөрийгөө болон бусдыг мэдрэх мэдрэмжийн үеийн допамины солилцооны динамик оролцоо
Түлхүүр үг:
Мезолимбийн допамин Өөрийн, болон бусдыг төсөөлөх ДонтолХураангуй
Допамины солилцооны замыг цахилгаанаар цочрооход дурших, эсвэл түгших хэв шинжийн үйлдэл илэрдэг. Биемахбод гадаад орны үзэгдлийг мэдрэмжтэйгээ холбон мэдэрснээр тухайн үйлд сэтгэл ханамжийн хариу урвал үзүүлж байдаг. Гагцхүү, биед таатай болон таагүй мэдрэмж үүсч төрх-үйл хэлбэржих механизмыг нарийвчлан тодорхойлж амжаагүй байна. Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ ихсэж байгаатай холбоотой хэрэглэгчдэд сэтгэл догдлох, хөөрөх, хямрах зэрэг асуудал ихсэж байна. Иймээс энэхүү тойм өгүүлэлдээ сэтгэл ханамжид нөлөөлөх нейромедиторын анатоми-физиологийн үүргийг тодорхойлон, түүний нийгмийн болон цахим сүлжээ хэрэглэх үед үзүүлэх нөлөөг нарийвчлан тодрууллаа. Тархины гүүрийн вентраль тегменталь бүсээс ялгарах допамины солилцоо нь гадаад, дотоод орчны тэнцвэрт оролцож, үйлдэлийг сэдээх физиологийн нөлөөтэй байна. Нийгмийн хувьд жижиг хүрээлэл, том бүлгээс шалгаалж дасан зохицох ялгаатай хариу урвал үзүүлдэг. Энэхүү хариу урвал нь тархины допамины солилцоотой холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд нийгмийн харилцаанд цахим сүлжээ хэрэглэгчдийн хувь эрс өсч, цахим орчноос хамааралтай амьдралын хэв маяг нэмэгдсээр байна. Цахим орчинд нийгмийн хүрээлэл томорч, орон зайн хязгаарыг онлайн орчноор давснаар нэг дэлхий нэгдмэл-сүлжээний системд орох эрмэлзлэлтэй хэрэглэгчдийн хувь нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцэн цахим орчин дахь онлайн нийгмийн амьдрал буй болж, нийгмийн байр суурийг тодорхойлоход оролцдог болж байна. Үүгээр зогсохгүй хүний ухамсарт ухааны шийдвэр гаргах, төлөвлөх, төсөөлөх зэрэг аналитик магадлал дээр суурилсан тооцоонуудыг цахим орчинд нарийвчлал өндөртэй боловсруулах боллоо. Энэхүү цахим харилцааны үед төв мэдрэлийн системд допамины солилцоо чухал оролцоотой. Иймд, биологийн болон сэтгэлзүйн дасан зохицох процест онцгой үүрэгтэй мезолимб, мезокортиколимбийн тогтолцооны допамины солилцоог бие, нийгэм, цахим сүлжээтэй уялдуулан судалсан бүтээлүүдийг тоймлолоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: О.Зэсэмдорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
