АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн түүхэн хөгжлийг тоймлох нь
Түлхүүр үг:
Сувилагчийн Техник, Мэргэжлийн Сургууль, Сувилагчийн сургууль, АУДуС, АУК, АУСХураангуй
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн түүхэн хөгжлийг үечлэн тоймлох зорилготойгоор түүхийн баримт судлал, он цагийн баримтат эх сурвалж, сургуулийн архивын материалд тулгуулан судалгааг хийсэн. Үр дүн: Сургуулийн түүхийн бүтэц, зохион байгуулалтын үечлэл: I үе шат Сувилагчийн Техник Мэргэжлийн Сургууль (1969-1972), II үе шат Сувилагчийн сургууль (1972-1978), III үе шат Анагаах Ухааны Дунд Сургууль (1978-1997), IV үе шат Анагаах Ухааны Их Сургуулийн харъяа Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Коллеж (1997-2010), ЭМШУИС-ийн харъяа Анагаах Ухааны Коллеж, V үе шат буюу ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургууль (2010-2014), VI үе шат АШУҮИС-ийн ДарханУул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль 2014 оноос өнөөдрийг хүртэл 6 үе шатыг дамжин хөгжиж, Монгол улсдаа “Дарханы Анагаах” нэрээ дуурсгасан сургуулийн Алсын хараа, Эрхэм зорилгодоо хүрэх, үнэт зүйлээ тодорхойлсон, ард олондоо нэр хүндтэй, үе, үеийн олон зуун эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэн гаргасан, уламжлал-шинэчлэлийг хослуулсан нээлттэй сургууль, эрдмийн уурхай АШУҮИС-ийн ДарханУул аймаг дахь Анагаах Ухааны Сургууль гэж дүгнэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: О.Отгонтогоо, Б.Мэндхүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
