C57BL/6 хулганад MC38 эс ашиглан хавдрын эмчилгээний туршилтын загвар үүсгэсэн нь

Зохиогчид

  • Б.Өлзийсайхан АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Галиндэв АШУҮИС, Био-Ангаахын Хүрээлэн Зохиогч
  • Ц.Билэгтсайхан ЭМЯ, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Б.Ариунзаяа АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • А.Оюунбаатар АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт, Хяналтын тэнхим Зохиогч
  • К.М Мишиэрү АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Бадмаараг АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Н.Өлзий-Орших УНТЭ, Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лаборатори Зохиогч
  • Э.Баярмаа АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Эмгэг судлалын тэнхим Зохиогч
  • Б.Энх-Амар АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Н.Золмөнх АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Т.Хонгорзул АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Л.Энхсайхан АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Ч.Гансүх АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Туршилтын амьтан, Хавдрын загвар, Шугаман эс

Хураангуй

Дэлхий дахинд хорт хавдраас шалтгаалсан нас баралт нь тэргүүлэх болон удаах шалтгаанд тогтмол орж байна. Туршилтын амьтан болон хавдрын шугаман эс ашиглан хорт хавдрын загвар үүсгэх, эмчилгээ турших нь ихээхэн ач холбогдолтой. Бид C57BL/6 туршилтын хулганы хэвлий хэсгийн арьсан дотор МС38 шугаман эс тарьж хавдрын загвар үүсгэсэн. Нийт хавдартай хулганыг гурван бүлэгт хувааж цисплатин, PBS, бактерийн ДНХ-ээр үйлчилсэн. Хавдрын урт, өргөн, өндрийг хэмжиж эзлэхүүнийг тооцож, хавдрын ургалтын динамикийг ажиглав. Хавдрын болон биеийн хэм болон биеийн жинг тогтмол хэмжсэн. Туршилтын амьтны хавдрын болон бусад эдийг авч эдийн шинжилгээ хийж мэргэжлийн эмгэг судлаач эмчээр дүгнүүлсэн. Эдийн шинжилгээгээр бактерийн ДНХ-ээр үйлчилсэн бүлгийн хулганы эдэд лимфоцит эсийн тоо хяналтын бүлэгтэй харьцуулахад нэмэгдсэн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Билэгтсайхан, А.Оюунбаатар, Б.Бадмаараг, Б.Энх-Амар, Н.Золмөнх, Л.Энхсайхан, Ч.Гансүх

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл