COVID-19 өвчний үеийн ялгаварлан гадуурхалтыг сэтгэл түгшилт болон сэтгэл гутралын байдалтай харьцуулан судлах

Зохиогчид

  • Б.Баттуяа АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим , ХӨСҮТ Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • Д.Оюунсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Ялгаварлан гадуурхалт, Шинэ коронавирус, Нэр хоч өгөх, Эмчлүүлэгч

Хураангуй

Үндэслэл: Хувь хүнийг өвчилсөн өвчнөөр нь бусдаас гадуурхан, иргэний эрхийг хязгаарлах, хасахыг өвчнөөр нь ялгаварлан гадуурхах үзэл хэмээн нэрлэх бөгөөд дэлхий дахинаа COVID-19 цар тахал эхэлснээс хойш хүн амын дунд уг өвчнөөр өвдсөн иргэдийг ялгаварлан гадуурхах нь олон хэлбэрээр илэрч байна. Бид COVID-19 өвчнөөр өвдсөн иргэдийн сэтгэл түгшилт болон ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдлыг судлан тогтоохыг зорьсон юм. Арга, аргачлал: Судалгааг тойм судалгааны агшингийн загвараар онлайн асуумж судалгааны аргыг ашиглан зохион байгуулав. Үр дүн: Шинээр COVID-19 өвчтэй болох нь батлагдсан 18-85 насны, нийт 265 эмчлүүлэгч бөглөсөн бөгөөд 67.2% (n=178) нь эмэгтэй, 71.3% нь дээд боловсролтой, өрхийн дундаж орлого 1000000-2000000 төгрөг байв. Судалгаанд оролцогсодын 62.26%-д нь сэтгэл түгшилт; 66.42%-д (n=176) нь сэтгэл гутрал илэрч байв. Эмэгтэй хүйсийн оролцогчдод сэтгэл гутрал (p=0.005) болон сэтгэл түгшилтийн (p=0.001) түвшин илүү байсан. Нийт оролцогчийн 98% нь ялгаварлан гадуурхалд өртсөн байсан ба тэдний 36%-д нь өөрийн гадуурхалтын түвшин дунд зэрэг, 61.9%-д нь өөрийн гадуурхалтын түвшин өндөр байсан. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүү өөрийгөө ялгаварлан гадуурхах байдалтай тодорхойлогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай (x2=8.172; p=0.017) байсан бол нийгмийн (x2=2.74; p=0.254) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдал нь хүйсийн хувьд ялгаагүй байв. Сэтгэл түгшилтийн илрэлийг нийгмийн (x2=19.47; p=0.003) ба өөрийн (x2=37.27; p=0.001) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдлын түвшингээр харьцуулахад, статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: COVID-19 өвчнөөр өвчлөгсөд нийгмийн болон өөрийн ялгаварлан гадуурхалтанд 98% өртсөн бөгөөд сэтгэл түгшилтийн илрэлийн түвшингээс хамааран нийгмийн (p=0.003) ба өөрийн (p=0.001) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдал ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдсон боловч сэтгэл гутралын илрэлээс ялгаварлан гадуурхалтын хэлбэрүүд статистик ач холбогдол бүхий ялгаагүй илэрч байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл