Эрэгтэйчүүдийн антропометрийн үзүүлэлтийг бэлгийн хурдан дур тавих эмгэгтэй холбон судалсан дүн
Түлхүүр үг:
Эрэгтэйчүүдийн хурдан дур тавих эмгэг, Асуумж судалгаа, Өндөр, Голч, ӨргөнХураангуй
Бэлгийн идэвхтэй насны эрэгтэйчүүдийн дунд хамгийн нийтлэг тохиолддог эмгэг нь бэлгийн хурдан дур тавих эмгэг юм. Энэ нь эрэгтэй хүний өөрийн үнэлэмж, бэлгийн амьдрал, амьдралын чанарт нөлөөлдөг тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд тухайн хүний биеийн өвөрчлөлийг судалснаар оношилгоо, эмчилгээний тактикийг зөв боловсруулахад дөхөм болох юм. Бид бэлгийн хурдан дур тавих эмгэгтэй болон харьцангуй хэвийн эрэгтэйчүүдэд антропометрийн хэмжилт хийж, зарим эрсдэлт хүчин зүйлтэй холбон судлахыг зорив. Судалгаанд хурдан дур тавилтын стандарт асуумж Premature Ejaculation Diagnostic Tool/PEDT-аар эмгэгтэй гэж тодорхойлогдсон 21-48 насны 22 эрэгтэй, харьцангуй хэвийн 29 эрэгтэйг хамруулан антропометрийн 38 хэмжилтийг хийж, асуумж болон лабораторийн шинжилгээний өгөгдлийг үнэлж, тэдгээрийг харьцуулан хамаарлыг тодорхойлов. Бэлгийн хурдан дур тавих эмгэгтэй бүлэгт антропометрийн нийт үзүүлэлтийн 78.9% нь хэвийн бүлэгтэй харьцуулахад их гарсан хэдий ч статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Мөн фитнесээр хичээллэдэг эсэх, бэлгийн байнгын хамтрагчтай байх, чихрийн шижингээр өвчилсөн байдал зэрэг нь хоёр бүлэгт статистикийн хувьд үнэн магадтай ялгаатай байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
