Хэсгийн авагддаг шүдэлбэрийн амны хөндийн эрүүл ахуй болон тулгуур шүдэнд үзүүлэх нөлөөг судалсан нь

Зохиогчид

  • Д.Болорцэцэг АШУҮИС, НАСС, НАСЗ-ын тэнхим Зохиогч
  • Б.Отгонбаяр АШУҮИС, НАСС, НАСЗ-ын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Тулгуур шүд, Буйлны үрэвсэл, Шүдний өнгөр

Хураангуй

Хэсгийн шүдгүйдлийн үед шүдний эгнээний бүрэн байдал, үйл ба гоо сайхныг сэргээх зорилгоор хэсгийн авагддаг ба авагддаггүй шүдэлбэр, имплант тулгууртай шүдэлбэр хийгддэг. Хэсгийн авагддаг шүдэлбэр нь шүдний эгнээний согогийг сэргээхэд түгээмэл хэрэглэдэг шүдэлбэрийн төрөл юм. Бид хэсгийн авагддаг шүдэлбэр зүүсний дараа амны хөндийн эрүүл ахуй болон шүдэлбэрийн тулгуур шүдний хатуу эд ба тулгуур эдэд үзүүлэх нөлөөг судлав. Судалгаанд хэсгийн авагддаг шүдэлбэр хийлгэж 6 сараас дээш хугацаагаар зүүсэн нийт 150 үйлчлүүлэгчийг хамруулан агшингийн судалгааны загвараар явуулав. Судалгаанд хамрагдсан оролцогчдын шүдэлбэрийн нийт 306 тулгуур шүдний байдлыг судлахад 222 (72.5%) нь хөдөлгөөнтэй, 178 (58.1%) нь цооролтой байсан. Тулгуур бус шүдний байдлыг судлахад 162 (52.9%) шүд хөдөлгөөнтэй, 112 (36.6%) шүд цооролтой байв. Хатуу ба уян авагддаг шүдэлбэр зүүдэг оролцогчдод буйлны хүндэвтэр ба хүнд зэргийн үрэвсэл 100% тохиолдож байв. Судалгаанд оролцогчид шүдэлбэрийг өдөрт 2 удаа урсгал усаар зайлах, шүдний оо ба сойзоор сойздож угаах механик цэвэрлэгээний арга түгээмэл хэрэглэж байв. Амны хөндийн эрүүл ахуйг хангалтгүй сахих ба давтан үзлэгт хамрагдахгүй байх нь шүдэлбэрийн тулгуур шүд алдагдах гол шалтгаан байж болох юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл