Хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа Метициллинд тэсвэртэй Стафилококк Ауриусын халдвар (MRSA)-ын тархвар зүйн онцлогийг судласан нь
Түлхүүр үг:
Бага нас, Арьсны буглаа, Хатиг, Мундас, Эмнэлгийн бус орчинХураангуй
Стафилококк ауриус нь арьс зөөлөн эдийн болон амьсгалын доод замын халдвар, халдварт эндокардит, цусны халдвар үүсгэх боловч хүний бие махбодийн аль ч хэсэгт эмгэг үүсгэдэг. Хэсэг газрын үрэвсэлт эмгэгээс (импетиго, хатиг, хатигшил, шархны халдвар) бактерийн хорын нөлөөгөөр тархмал, хүнд явцтай өвчин эмгэг үүсгэдэг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) ийн Нян судлалын лабораторит 2016 оны 9 сараас эхлэн “Метициллинд тэсвэртэй стафилококк ауриус”– ыг тодорхойлж эхэлсэн бөгөөд эмнэл зүйн сорьцонд “Метициллинд тэсвэртэй стафилококк ауриус”-ын халдвар илэрсэн үйлчлүүлэгчийг тоо тасралтгүй бүртгэгдсээр байна. Иймд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт “Метициллинд тэсвэртэй стафилококк ауриус”-ын халдвартай хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгчийн тархвар зүйн онцлогийг судлах зорилготой уг судалгааг хийлээ. Тус Хүүхдийн эмнэлэгт 2017-2021 онд 99424 хүүхэд хэвтэн эмчлүүлснээс 2.7 хувьд нь “Метициллинд тэсвэртэй стафилококк ауриус”-ын халдвар илэрсэн байна. Дүгнэлт: Уг халдвар нь 10 хоногтойгоос 17 хүртэлх насны 2652 хүүхдэд илэрсэн ба 4 хүртэлх насны бүлэгт тархалт өндөр байв. Ерөнхий мэс заслын тасагт арьсны буглаа, хатиг ба мундас оношоор хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдэд зонхилон илэрч байв. Гэвч халдварын 10 тохиолдол тутмын 9 нь эмнэлэгт хэвтсэн эхний өдөр авагдсан эмнэл зүйн сорьц шинжилгээнд халдвар илэрсэн нь эмнэлгийн бус орчны шалтгаант метициллинд тэсвэртэй стафилококк ауриусын халдвар байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Өнөрцэцэг, Г.Даваа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
