Хүдрийн заарын түүхий эдийн стандартчиллын судалгааны дүн
Түлхүүр үг:
Мускон, Баданга хүдэр, ӨИШХ, Чанарын үзүүлэлтХураангуй
Хүдрийн заар нь Сибирь хүдрийн бэлгийн өмнөх булчирхайд боловсрох хурц үнэртэй шүүрэл юм. Хүдрийн заарыг голдуу нян өвчин, хижиг, хорхойт өвчин, судлын өвчин, саа өвчин зэргийг засахад хэрэглэсээр ирсэн хүдрийн заарын түүхий эдийн чанарын шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүний үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг боловсруулах шаардлагатай байгаа бөгөөд бид энэ удаагийн судалгаандаа түүнд агуулагдах биологийн идэвхт бодисыг илрүүлэх зорилго тавин ажиллаа. Энэхүү судалгаанд Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн “Хүдэр үржүүлэх эрдэм шинжилгээний станц”-ын гаршуулсан хүдрээс сааж авсан хүдрийн заарыг авч ашиглав. Түүхий эдийн чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг Монгол улсын үндэсний фармакопейн аргачлалын дагуу, хүдрийн заарны биологийн идэвхт бодисын тоон агууламжийг өндөр идэвхт шингэний хроматографийн аргаар тодорхойлов. Хүдрийн заарын түүхий эдэд мусконыг Өндөр идэвхт шингэний хроматографийн аргаар тодорхойлоход мусконы агууламж 0.235±0.12% байна. Хүдрийн заарын чийглэг 24.88±0.85%, үнслэг 2.62±0.32% тодорхойлогдов. Микробиологийн шинжилгээгээр агаартан нян, хөгц мөөгөнцөр илрээгүй. Судалгааны үр дүнд хүдрийн заарын түүхий эдийн чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг тодорхойлж үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэлийн төслийг боловсруулж батлуулав.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
