Үргүйдэл оношлогдсон эмэгтэйчүүдийн умайн салстын нимгэрлийн ПРП (PRP) эмчилгээний үр дүн
Түлхүүр үг:
Үргүйдэл, Үр шилжүүлэн суулгах эмчилгээ, ПРП, Умайн салстын нимгэрэлХураангуй
Үндэслэл: Үр шилжүүлэн суулгалт амжилтгүй болж буй 3 тохиолдлын 2 нь умайн салсттай холбоотой байна. ПРП (PRР) эмчилгээ нь инновацийн шинэ эмчилгээний арга болж байгаа ба энгийн, хэрэглэхэд хялбар, үр дүнтэй зэрэг давуу талтай байна. Зорилго: Үргүйдэл оношлогдсон эмэгтэйчүүдийн умайн салстын нимгэрлийн ПРП (PRP) эмчилгээний үр дүнг судлах. Арга аргачлал: Судалгааг проспектив загвараар “Си Эль” Нөхөн үржихүйн Эмнэлгийн Эмэгтэйчүүдийн” тасгийг түшиглэн 2020 оны 11 сарын 30-аас 2022 оны 02 сарын 30 хооронд хийж гүйцэтгэсэн. Судалгаанд умайн салстын зузаан <6.9 cм ээс бага оношлогдсон буюу урьд нь үр шилжүүлэн суулгах ажилбар салстын нимгэрлээс болон 1-2 удаа цуцлагдаж байсан, умайн хөндийн дурангийн аргаар наалдац оношлогдож эмчлэгдсэн эмэгтэйчүүдийг хамруулна. ПРП эмчилгээг олон улсын протоколын дагуу хийж гүйцэтгэнэ. Умайн салстын зузааныг хэт авиан шинжилгээгээр эмчилгээний өмнө Биений Юмны Мөчлөг (БЮМ)-ийн 2, 10 дахь өдөр, эмчилгээний дараа БЮМ-ийн 15–16 дахь өдөр үнэлнэ. Үр дүн: Судалгаанд 26–45 насны 27 эмэгтэйг хамруулсан бөгөөд дундаж нас 37±4.8 байсан бол 68.9% нь хоёрдогч үргүйдэлтэй байв. БЮМ-ийн 3 дахь өдрийн үнэлгээгээр нийт эхчүүдийн умайн салстын зузаан нь дунджаар 4.96±1.0 мм байв. ПРП эмчилгээний дараа БЮМ-ийн 15–16 дахь өдөр умайн салстын зузаан нь дунджаар 7.8±1.0 мм болж нэмэгдсэн нь статистик ач холбогдол бүхий үзүүлэлт болж байна. Дүгнэлт: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн умайн салстын нимгэрлийн үед ПРП эмчилгээ нь ач холбогдол бүхий үр нөлөөтэй эмчилгээ болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Янжинсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
