Ургийн бүтэлтийг хүйн артерийн Допплер шинжилгээгээр илрүүлсэн нь

Зохиогчид

  • Б.Эрдэнэжаргал АШУҮИС, Эх барих эмэгтэйчүүдийн тэнхим Зохиогч
  • Л.Баярмагнай АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Г.Мэндсайхан Зохиогч
  • Ж.Энхцэцэг АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хүйн артерийн Допплер, Бүтэлт, Апгарын оноо

Хураангуй

Үндэслэл: Перинаталь үеийн бүтэлт нь 1000 амьд төрөлт тутамд 3 тохиолддог бөгөөд нярайн нас баралтын гуравдугаарт ордог тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Перинаталь бүтэлт нь төрөхийн өмнөх ба төрөх үеийн олон эрсдэлт хүчин зүйлтэй холбоотой байдаг. Допплер шинжилгээ нь ургийн бүтэлтийг эрт илрүүлэх чухал ач холбогдолтой шинжилгээ юм. Зорилго: Ургийн бүтэлтийг хүйн артерийн Допплер шинжилгээгээр илрүүлэн, ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 1 сар хүртэл нэг жилийн хугацаанд “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг түшиглэн, жирэмсний 32-41 долоо хоногтой 669 эмэгтэйг хамруулав. Судалгаанд 18-45 настай эхчүүдийг хамруулсан ба санамсаргүй түүврийн аргаар өвчний түүхийн дугаар сондгой эхийг хамруулсан. Бид судалгаандаа Хитачи Алока F37 аппаратыг, 3.5 MHz давтамжтай үүсгэн бүртгэгч ашиглан ургийн хүйн цусны урсгал дээр Допплер хэмжилт хийлээ. Хүйн артерийн Допплер шинжилгээг үнэлэхдээ ургийн тээлтийн настай нь харьцуулан гаргасан. Үр дүн: Судалгаанд нийт 699 жирэмсэн эмэгтэй хамрагдсаны 209 (29.9%) нь 18-25 настай, 358 (51.2%) нь 25-35 насны, 132 (18.9%) нь 35-аас дээш настай байв. Жирэмсний тээлтийн насны хувьд 32-36 долоо хоногтой 103 (14.7%), 37-42 долоо хоногтой 596 (85.3%) эх байсан ба судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн 349 нь эрэгтэй, 350 нь эмэгтэй хүүхэд төрүүлжээ. Ургийн хүйн артерийн Допплерийн шинжилгээгээр PI (1.06±0.33-аас 0.74±0.39, p=0.03) болон RI (0.59±0.14-ийн эсрэг 0.44±0.14, p=0.03) стандарт хэмжээнээс бага байсан бол дунд тархины артерийн эсэргүүцэл стандарт хэмжээнээс өндөр (0.98±0.14 эсрэг 1.28±0.50, p=0.01 ба 0.57±0.12 эсрэг 0.79±0.24, p=0.004) байлаа. Апгарын оноо эхний 1 минутад <7 тохиолдол 15 (2.1%), >7 оноотой 684 (97.8%) байсан. Эрэгтэй ба эмэгтэй ургийн хүйн судасны Допплер дээр RI, PI индекс нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан. Эмэгтэй урагт хүйн артерийн Допплер дээр PI индекс (2.0-4.1), RI индекс (1.5-3.0) өндөр байсан. Дүгнэлт: Ургийн хүйн артерийн Допплер шинжилгээний RI, PI индекс нь нярайн нэг болон тав дахь минутын Апгарийн оноотой урвуу хамааралтай байгаа нь уг арга нь ургийн бүтэлтийг эрт илрүүлэх боломжтойг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Мэндсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл