Улаанбаатар хотын хүн амын цусан дахь мөнгөн усны агууламжийг дотоод орчны агаарын бохирдолтой харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • М.Мөнх-Эрдэнэ Оюу толгой ХХК Зохиогч
  • С.Мягмарчулуун АШУҮИС, НЭМС, Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • Ц.Оюу АШУҮИС, НЭМС, Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • Г.Жаргалсайхан АШУҮИС, НЭМС, Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • Э.Золжаргал АШУҮИС, НЭМС, Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • М.Еркебулан АШУҮИС, НЭМС, Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • Э.Эрдэнэчимэг АШУҮИС, НЭМС, Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Мөнгөн ус, Агаарын бохирдол, Нарийн ширхэгт тоосонцор, Спектрофотометр

Хураангуй

Дэлхийн хүн ам бараг бүхэлдээ (99%) ДЭМБ-аас тогтоосон нарийн ширхэгтэй тоосонцор (PM 2.5)-аас давсан бохирдолд өртөж байгаа ба бага, дунд орлоготой орнууд агаарын бохирдлын хамгийн өндөр түвшинд өртөж байна. Агаарын бохирдлын нөлөөнөөс зүрх судасны өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин, уушигны хавдар, амьсгалын замын хурц өвчлөл гарч жил бүр 4.2 сая хүн нас барж байна. Орчны бохирдлын гол үзүүлэлтүүдийн нэг болох металл мөнгөн ус (Hg) нь хүн амьтанд үзүүлэх нөлөөллийн хувьд маш хортойд тооцогддог. Бид Улаанбаатар хотын насанд хүрсэн зарим хүн амын цусанд агуулагдах мөнгөн усны агууламжийг агаарын бохирдолтой харьцуулан судлах зорилго тавьж ажилласан. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар явуулсан. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Улаанбаатар хотын насанд хүрсэн 215 хүнийг хамруулсан. Судалгааг 2019 оны 1 ба 5 сард цуглуулж, цусны дээжийг антикоагулянт агуулсан хуруу шилэнд цуглуулж, цусанд мөнгөн ус (Hg) тодорхойлох шинжилгээг хүйтэн уурын атом шингээлтийн спектрофотометрийн аргаар хийсэн. Үр дүн: Хүйтний улиралд цусан дахь мөнгөн усны агууламж дунджаар 0.462 мкг/л, дулааны улиралд 0.450 мкг/л байсан. Цусан дахь мөнгөн усны агууламж гэрийн дотоод орчны агаар дахь нарийн ширхэгт тоосонцортой сул хамааралтай (ρ=0.13) байсан ба энэ статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.306) байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан хүн амын цусан дахь мөнгөн усны агууламж дунджаар 0,456 мкг/л буюу лавламж утгаас хэтрээгүй байна. Цусан дахь мөнгөн усны агууламж судалгаанд оролцогчдын гэрийн дотоод орчин дахь PM2.5 түвшинтэй хамааралгүй байсан.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Мягмарчулуун, Ц.Оюу, М.Еркебулан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл