Улаанбаатар хотын хүн амын дунд гепатит Е вирусийн тархалт болон 4-р хэлбэрийн генотипийн бүрдлийг тогтоосон нь
Түлхүүр үг:
Элэгний цочмог үрэвсэл, Гепатит Е вирус, Удам зүйн зураглалХураангуй
Үндэслэл: Гепатит Е вирусийн шалтгаант элэгний үрэвсэл нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Монгол улсын эрүүл хүн амын дунд гепатит Е вирусийн тархалт 11% байгаа боловч уг вирусийн шалтгаант элэгний цочмог үрэвслийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Зорилго: Уг судалгаа нь Монгол улсад вирусийн шалтгаант элэгний цочмог үрэвслийн шалтгааныг судлах, гепатит Е вирусийн шалтгаант элэгний үрэвслийн тархалтыг тодорхойлох зорилготой. Арга, аргачлал: Улаанбаатар хотод эмнэлзүйн шинжилгээгээр элэгний цочмог үрэвсэл гэж оношлогдсон 302 үйлчлүүлэгчийг судалгаанд хамруулсан. Нийт судалгаанд оролцогчдод ийлдэс судлалын болон молекулын аргаар шинжилгээ хийж элэгний цочмог үрэвслийн шалтгааныг тодорхойлсон. Гепатит Е вирусийн нуклеотидын дарааллыг тогтоов. Судалгааны статистик боловсруулалтыг SPSS 19 программ ашиглан хийв. Үр дүн: Ийлдэс судлалын болон молекулын шинжилгээнд 12 (4.0%) үйлчлүүлэгчид Е хэлбэрийн гепатит вирусийн шалтгаант цочмог элэгний үрэвсэл оношлогдсон. Гепатит Е вирусийн халдвар оношлогдсон 12 оролцогч өвчний анхны шинж тэмдэг эхлэхээс өмнөх 3 сард гадаад оронд зорчоогүй байсан бөгөөд усан хангамжаар халдвар дамжих эрсдэлийг үгүйсгэсэн. Энэхүү судалгаанд илэрсэн HEV-ийн омог нь 97.7-100% манай улсад өмнө нь судлагдсан MNE13227 вирусийн омогтой нуклеотидын дарааллын шинж чанар төстэй байсан ба 97.3% нь Хятад улсад тогтоогдсон гепатит Е вирусийн омгийн геномын дараалалтай төстэй байлаа. Дүгнэлт: Энэхүү судалгааны үр дүнгээр Монгол улсад гепатит Е вирусийн халдварын 4-р хэлбэрийн генотип тохиолдож байгааг илрүүллээ. Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дунд гепатит А,В,С,Д вирусийн халдвар зонхилон тохиолдож байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Цэцэгдолгор, Б.Бүрэнжаргал, Б.Баасанжаргал, Д.Сарангэрэл, Ч.Өсөхбаяр, Б.Цацралт-Од
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
