Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлэгт чихрийн шижин хэвшинж 2 оношлогдсон үйлчлүүлэгчдийн ясны сийрэгжилтийн талаарх мэдлэгийг үнэлэх

Зохиогчид

  • Ж.Баярмаа АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн сургууль , Мон медикал клиникийн эмнэлэг Зохиогч
  • Ж.Мядагмаа АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн сургууль , Шаргалжуут рашаан сувилал Зохиогч
  • Д.Амарсайхан АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Complications of diabetes, Osteopenia, Insulin, Bloom’s method, women

Хураангуй

Бид чихрийн шижин хэв шинж 2 оношлогдсон Монгол эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтийн талаарх мэдлэгийн түвшинг Чихрийн шижингийн үнэлэв. Арга, аргачлал: Энэхүү судалгааг хүн амд суурилсан хүндрэл агшингийн загвараар хийж гүйцэтгэн 20-65 насны чихрийн шижин хэв Остеопени шинж оношлогдсон 369 оролцогчдыг хамруулсан. Судалгааг 2021 Инсулин оны сараас 2021 оны 11 сар хүртэлх хугацаанд явуулсан бөгөөд Блумын арга Олон Улсын ясны сийрэгжилтийн мэдлэгийг үнэлэх асуумжийг авч Эмэгтэйчүүд. ясны сийрэгжилтийн мэдлэгийг дараах зарчмаар оноог үнэлсэн: сайн оноо ≥20, дунд зэргийн оноо 14-19, муу оноо ≤1-13. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 72.1% нь 50-с дээш насны эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдгээрийн 79.1% нь дунд болон дээд боловсролтой, 73.4% нь ажилгүй, 80.8% нь байр, орон сууцанд амьдардаг, 85.9% нь гэрлэсэн байв. Мөн судалгаанд оролцогчдын 50.1% нь чихрийн шижин хэв шинж 2 оношлогдоод 5 хүртэлх жил, 25.8% нь 6-10 жил, 24.1% нь 11-ээс дээш жил тус тус болсон байна. Чихрийн шижинтэй эмэгтэйчүүдийн 30% нь хавсарсан эмгэгтэй бөгөөд дийлэнх нь буюу 72.6% нь даралт бууруулах эм, 55.8% нь сахар бууруулах эм, 36% нь инсулин эмчилгээ хийлгэж байв. Судалгаанд хамрагдагсдын 11.1% нь тамхи татдаг, 10.6% нь согтууруулах ундаа хэрэглэдэг, 31.4% нь дасгал хөдөлгөөн хийдэггүй, 82.6% нь давстай хоол иддэг, 53.7% нь давстай цай уудаг эрсдэлт зан үйлтэй байна. Судалгаанаас харахад оролцогчдын ясны сийрэгжилтийн мэдлэг хангалтгүй буюу 69.4% нь муу, 29.3% нь дунд зэргийн мэдлэгтэй байна. Түүнчлэн нүд болон үений эмгэг хавсарсан өвчтэй хүмүүсийн мэдлэгийн түвшин статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Дүгнэлт: 1. Чихрийн шижин хэв шинж 2 оношлогдсон эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтийн талаарх мэдлэг хангалтгүй байна (p=0.6). 2. Чихрийн шижинтэй иргэдэд дасгал хөдөлгөөний ач холбогдол, кальцийн хэрэглээ болон ясны сийрэгжилтийн талаар мэдлэг олгох сургалтын хэрэгцээ шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ж.Мядагмаа, Д.Амарсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл