Улаанбаатар хотын залуучуудын дунд хепатитын В, Д вирусийн халдвар, түүнд өртөх эрсдэлт зан үйлийг судалсан дүн
Түлхүүр үг:
HBV, HDV, ВакцинХураангуй
Үндэслэл: Дэлхийн зарим улс орнуудад хепатитын Д вирусийн эсрэг биеийг тодорхойлоход 2-7% нь цочмог, 9-50% нь архаг вирусийн халдвартай байдаг. Хепатитын Д вирусийн тархалтыг 2006-2008 оны хооронд 20-29 насны хүмүүсийн дунд үзэхэд 46.0%-ийн тархалттай байв. 20-40 насны хүмүүсийн дунд хийсэн судалгааны үр дүнд хепатитын Д вирусийн халдвар авах эрсдэлт хүчин зүйлийн нэг нь хепатит В вирусын халдвар хэмээн нийтэлсэн байв. Зорилго: Улаанбаатар хотын 20-40 насны хепатитийн В вирүсийн архаг халдвартай хүн амын дунд хепатитийн дельта вирүсийн халдварыг илрүүлэн, эрсдэлт зан үйлийг судлах. Арга, аргачлал: Улаанбаатар хотын залуучуудын дунд хүн амд суурилсан аналитик судалгааны агшингийн загвараар судалгааг хийж, түүврийн хэмжээг залуучуудыг төлөөлөх чадвартай байхаар тооцоолон 3109 хүмүүсийг хамрууллаа. Үр дүн: Нийт залуучуудын 44.1% (1370) нь эрэгтэйчүүд, 55.9% (1739) нь эмэгтэйчүүд оролцсон ба насны хувьд 20-24 насныхан 13.3%, 25-29 насныхан 25.8%, 30-34 насныхан 30.7%, 34-40 насныхан 30.2% тус тус хамрагдсан байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын идэр насны залуучуудын дунд хепатитийн В вирүсийн халдвар 9.9%, ХВВ болон ХДВ-ийн хавсарсан халдвар 5.0% байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Шатар, М.Еркебулан, Ш.Оюу-Эрдэнэ, Ц.Энх-Оюун, Х.Сэр-Од, Д.Даваалхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
