Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн иргэдийн эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх

Зохиогчид

  • Л.Нандинцэцэг АШУҮИС, Эм Зүйн Сургууль Зохиогч
  • Б.Цэрэнлхам АШУҮИС, Эм Зүйн Сургууль Зохиогч
  • Г.Дөлгөөн АШУҮИС, Эм Зүйн Сургууль Зохиогч
  • Б.Мягмарсүрэн АШУҮИС, Эм Зүйн Сургууль Зохиогч
  • С.Мөнхбат АШУҮИС, Эм Зүйн Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Цаасан хэлбэрийн асуумж судалгаа, Цахим судалгаа

Хураангуй

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн иргэдийн эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, хандлагыг үнэлэхээр цахим (Google form платформыг ашиглан) болон цаасан хэлбэрээр асуумж судалгаа явуулсан. Ингэхдээ цахим судалгаанд нийт 1444 иргэд, цаасан судалгаанд нийт 1977 иргэдийг тус тус оролцуулан 4 бүлэг бүхий 40 асуумжийг судалгаанд оролцогчдын зөвшөөрлийн дагуу цуглуулсан. Үүнээс цахим судалгаанд нийт оролцогдын 717 буюу 49.65% нь эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг хангалттай, 716 буюу 49.58% нь эмэнд хандах хандлага зохистой байсан бол харин цаасан хэлбэрээр явуулсан судалгаанд нийт оролцогчдын 673 буюу 34.04% нь эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг хангалттай, 407 буюу 20.59% нь эмэнд хандах хандлага зохистой байв. Мэдээлэл хүлээн авч буй хэрэгслийн хувьд хэвлэл мэдээлэл, цахим орчин, найз нөхдөөсөө мэдээлэл авч буй иргэдийн эзлэх хувь харьцангуй өндөр байв. Судалгаанд оролцогчдын эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэгийн ялгаатай байдал нь боловсролын түвшин, өрхийн орлого, оршин сууж буй газар зэрэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай гарсан бол эмээ мартсан тохиолдолд дараагийн эмтэйгээ давхарлан уух зохисгүй хэрэглээний хандлага гаргадаг байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэрэнлхам, Б.Мягмарсүрэн, С.Мөнхбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл