Сувилагчдын сэтгэл гутрал, айдас түгшүүр, стрессийг судалсан нь
Түлхүүр үг:
Сувилагч, Сэтгэл гутрал, Айдас түгшүүр, Стресс, ХамааралХураангуй
Үндэслэл: Сувилагч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад их үүрэг гүйцэтгэдэг, эрүүл мэндийн салбарын чухал гишүүн билээ. Тэд ээлжийн ажил хийх, эмнэлзүйн гардан үйлдэл хийх, яаралтай тусламж үзүүлэх, өвтөнийг нас барах үед нь дэргэд нь байх зэргээр хүний эрүүл мэндийн төлөө хариуцлагатай ажилладаг. Зорилго: Сувилагчдын сэтгэл гутрал, айдас түгшүүрийг судлах. Арга, аргачлал: Нэг агшингийн дескриптив судалгааны загварыг ашигласан. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 8 дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэгт ажилладаг 360 сувилагчийг санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэн авсан. Хүн амзүйн 9 асуумж болон сэтгэл гутрал, айдас түгшүүр, стрессийг үнэлэх 42 нийт 2 бүлэг, 51 асуумжаар судалгаа авсан. Судалгааны боловсруулалтыг SPSS-22 программын хи квадрат, Пирсоны корреляци ашиглан хийсэн. Үр дүн: Сувилагч нарын сэтгэл гутрал, айдас түгшүүр, стрессийн түвшин: хэвийн 64.4%, 44.2%, 77.8%; сул 15%, 10.0%, 10.8%; дунд зэрэг 15.6%, 24.2%, 8.9%; хүнд 3.6%, 13.6%, 1.9%; маш хүнд 1.4%, 8.1%, 1.6% байв. Сэтгэл гутрал, айдас түгшүүр, стресст ээлжийн сувилагч илүү өртөж байна. Сэтгэл гутрал, айдас түгшүүр, стрессийн хоорондын хамааралыг судлаж үзэхэд: сэтгэл гутрал, айдас түгшүүр хооронд өндөр хамааралтай (r=0.718, p<0.01) байв. Сэтгэл гутрал, стрессийн хооронд статистикийн үнэн магадлалтай өндөр хамаарал ажиглагдсан (r=0.765, p<0.01).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ж.Мөнхханд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
