Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, стрессийг даван туулах аргууд
Түлхүүр үг:
Сэтгэл түгшилт, Сэтгэл гутрал, Стресс, Даван туулах арга барил, Амьдралын чанарХураангуй
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст оюун ухааны чадварууд, ялангуяа өөртөө үйлчлэх чадвар хомс, байнгын хараа хяналт, асаргаанд байх нь асран хамгаалагчийн дунд нийгэм, сэтгэлзүй, сэтгэцийн эрүүл эрүүл мэндийн тусламж нь анзаардахгүйгээр сэтгэцийн тулгамдсан асуудал байж байдаг. Асран хамгаалагчдад байгаа сэтгэл гутрал, стрессийн асуудал нь асруулагчдад үзүүлж байгаа эмчилгээ, сувилгааны чанартай тусламж үзүүлэхэд хамааралтай байдаг. Энэхүү судалгаагаар оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчдад тулгарч байгаа стресс, түгшилт, сэтгэл гутралын шинж тэмдгүүд, даван туулах чадвар, асруулагчийн амьдралын чанарыг үнэлэхийг зорилго болгосон. Арга, аргачлал: Асран хамгаалагчаас асран хамгаалагчийн ачааллыг үнэлэх (DASS 42), асруулагчийн амьдралын чанарын асуумж (WHOQOL-BREF), асран хамгаалагчийн тулгамдсан асуудлуудыг илрүүлэх (COPE) асуумжаар 642 асран хамгаалагчаас хамгаалагчийг зорилтот түүврийн аргаар сонгон, асуумж судалгаа авсан. Үр дүн: Асран хамгаалагчийн дунд амьдралын чанар буурах, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал шинж тэмдгүүд ньилэрсэн ч түүнийг анзаарахгүйгээр эерэгээр даван туулах хэв маяг харагдаж байна. Дүгнэлт: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлж буй тусламж үйлчилгээний нэгэн чухал хэсэг нь асран хамгаалагч байна. Иймээс асран хамгаалагч өөртөө илэрч буй стресс, даван туулах хэв маягийг сайжруулах, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ чухал болохыг энэхүү судалгаанаас харагдаж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Р.Оргилмаа, Н.Наранбаатар, Д.Мягмарцэрэн, З.Хишигсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
