Оочны нүхний морфологийн ба морфометрийн үзүүлэлтийг конус цацрагт компьютер томографийн зурагт судалсан дүн

Зохиогчид

  • Г.Баясгалан АШУҮИС, НАСС, НАСЗ-ын тэнхим Зохиогч
  • Б.Сапаар АШУҮИС, НАСС, НАСЗ-ын тэнхим Зохиогч
  • Р.Оюунтөгс АШУҮИС, НАСС, НАГЗ-ын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Оочны нүх, Конус цацрагт компьютер томографи, Эрүүний бага араа шүд

Хураангуй

Оочны нүх байрлал, хэлбэр хэмжээ ба тэгш хэмийн хувьд хүн амын дунд харьцангуй ижил бус байдаг. Y Arai, P Mozzo (1990) нар конус цацрагт компьютер томограф (Cone Beam Computed Tomography)-ийн шинжилгээг нэвтрүүлснээр шүдний сувгийн эмчилгээ болон шүд авах мэс ажилбарын үед хэсгийн мэдээ алдуулалт хийхэд, эрүүний түүшинд шүдний имплант суулгахад оочны нүхний байрлалыг нарийвчлан мэдэх боломжтой болсон юм. Бид судалгааг 19-39 настай 108 үйлчлүүлэгчийн КЦКТ-ийн зурган дээр ретроспектив судалгааны аргаар явуулж оочны нүхний байрлалыг H.G Tebo, I.B Telford (1950) нарын аргаар, оочны нүхний өндөр ба өргөн, хэлбэрийг M Alrahabi (2018) нарын аргаар мөн оочны нэмэлт нүхний хувилбарыг судлав. Оочны нүх байршилийн хувьд эрүүний хоёрдугаар бага араа шүдний сурвалжийн оройн шугамаар (47.7%) байрлаж, хэлбэрийн хувьд дугуй (41.7%) ба зууван (46.3%) хэлбэртэй нүх илүү тохиолдож байв. Нийт тохиолдлын 60.1%-д оочны нүхний байрлал баруун ба зүүн талдаа тэгш хэмтэй байв. Судалгаанд нийт хамрагдагсадаас оочны нэмэлт нүх 27.7%-д тохиолдож байв. Бид судалгаандаа оочны нүхний хэлбэр, хэмжээ, байрлал ба бусад үзүүлэлтийг КЦКТ-ийн зурган дээр өндөр нарийвчлалтай тодорхойлов. Судалгааны тоон үзүүлэлтийг 19-39 настай Монгол хүний шүдний сувгийн, мэс заслын ба шүдний имплантын эмчилгээнд лавлагаа үзүүлэлтээр ашиглаж болох юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Сапаар, Р.Оюунтөгс

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл