Нийгмийн Эрүүл Мэнд Судлалч хөтөлбөрийн үнэлгээний асуудалд

Зохиогчид

  • Б.Янжинлхам АШУҮИС, НЭМС Зохиогч
  • С.Мягмарчулуун АШУҮИС, НЭМС Зохиогч
  • Л.Баярмагнай АШУҮИС, НЭМС Зохиогч
  • Э.Эрдэнэчимэг АШУҮИС, НЭМС Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, НЭМС Зохиогч
  • Д.Амарсайхан АШУҮИС, НЭМС Зохиогч

Түлхүүр үг:

НЭМ судлалч мэргэжилтэн, Хөтөлбөр, Цогц чадамж

Хураангуй

Аливаа сургалтын байгууллага сургалтын хөтөлбөрийнхөө хэрэгжилтэнд тогтмол үнэлгээ хийж эргэх холбоотой ажиллах нь сургалтын хөтөлбөр амжилттай хэрэгжих нэг үндэс юм. Бид Нийгмийн эрүүл мэнд судлалч бакалаврын хөтөлбөрт үнэлгээ хийх замаар мэргэжилтний цогц чадамжийг үнэлэх зорилготой ажилласан. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн. Судалгаанд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Нийгмийн эрүүл мэнд судлалч хөтөлбөрөөр суралцаж байгаа III-Y дамжааны 74 оюутнууд, 39 багш нар, 2012-2021 онуудад уг хөтөлбөрөөр суралцаж төгссөн 74 төгсөгч, тэдний ажилладаг байгууллагуудын 84 удирдах ажилтнууд зэрэг нийт 271 хүнийг судалгаанд хамруулсан. Үр дүн: Сургалт үр дүнтэй сайн гэж судалгаанд оролцогч оюутнуудын 93.1%, төгсөгчдийн 91.8% нь дундаас дээш үнэлсэн байна. Хөтөлбөрийн агуулгыг хангалттай сайн гэж багш нарын 97.5% нь, сургалтын орчин шаардлагад нийцнэ гэж 92.1% нь дундаас дээш үнэлсэн байна. Сургалтын үйл ажиллагааг (сургалтын зохион байгуулалт, хичээл хоорондын уялдаа холбоо, багшийн заах арга зүй, оюутан мэдлэг, чадвараа бодитой үнэлүүлсэн, сургалтын орчин, ном сурах бичиг, оюутны ачаалал тохиромжтой) зэрэг үзүүлэлтээр үнэлэхдээ оюутнууд 86.7% харин төгсөгч нар 91.5% нь дундаас дээш буюу ликертийн 3-аас дээш оноогоор үнэлсэн байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсад болох одоо суралцаж буй оюутнууд, төгсөгчид, багш нар, удирдах ажилтнууд буюу ажил олгогчид нар нь нийгмийн эрүүл мэндийн судлалч сургалтын хөтөлбөрт сэтгэл хангалуун гэж үзэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Мягмарчулуун, Д.Даваалхам, Д.Амарсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл