Насанд хүрэгчдэд тохиолдох далд хэлбэрийн аутоиммун чихрийн шижинтэй хүмүүст инсулин ялгаралтыг судалсан дүн

Зохиогчид

  • С.Янжмаа АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим , УНТЭ, ДШСДТ Зохиогч
  • Д.Ганчимэг АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Б.Ундраа АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Х.Алтайсайхан АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • С.Сайнбилэг АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Чихрийн шижин, Инсулин, Ц-пептид

Хураангуй

Сүүлийн 30 жилд Монголчуудын амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөнтэй холбоотой чихрийн шижин хэв шинж 2-ын тархалт хурдацтай нэмэгдэхийн зэрэгцээ ховор тохиолдох бусад хэлбэрүүд бүртгэгдэх болсон. Зорилго: Насанд хүрэгчдэд тохиолдох далд хэлбэрийн аутоиммун чихрийн шижин (НХТДХАЧШ)-тэй хүмүүст инсулин ялгаралтыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд нийт НХТДХАЧШтэй 19 хүнийг хамруулсан. ЧШ-тэй хүмүүст инсулины ялгаралт, өвчин үргэлжилсэн жил, хийгдсэн эмчилгээ хоорондын хамааралд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 42.1% (n=9) нь эрэгтэй, дундаж нас 38.4±10.6 байв. ЧШ-гийн үргэлжилсэн жил нэмэгдэхийн хирээр инсулины ялгаралт буурч (Ц-пептидын хэмжээ <10 жил бүхий хүмүүст 0.728, >10 жилд 0.582) байв. Дүгнэлт: ЧШ-гийн ховор хэлбэрүүдийн ялган оношилгоог сайжруулан инсулины нөөцийг удаан хадгалах менежментийг сайжруулах шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Янжмаа, Б.Оюунтөгс, Х.Алтайсайхан, С.Сайнбилэг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл