Мухар олгойн сорьцноос суулгалт үүсгэгч E.coli-ийн хэвшинжийг илрүүлсэн дүн

Зохиогчид

  • Г.Есөнзаяа АШУҮИС, Био-АС , Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС, Био-АС Зохиогч
  • Я.Мөнхдэлгэр АШУҮИС, Био-АС Зохиогч

Түлхүүр үг:

EHEC, ETEC, EPEC, DAEC, EAEC, EIEC, Мультиплекс ПГУ

Хураангуй

Мухар олгой нь IgA-ийг ялгаруулж, нян, вирусыг саармагжуулж, эзэн эсийг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг дархлааны эрхтэн юм. Дархлаа дарангуйлагдсан, бага насны хүүхэд болон өндөр настан, гэдэсний ханын бүрэн бүтэн байдал алдагдсан зэрэг тохиолдолд гэдэсний хөндийн хэвийн бичил биетэн Escherichia coli (E.coli) нь оппортунист халдвар үүсгэж болохоос гадна суулгалт үүсгэгч E.coli (DEC)-ийн эмгэгтөрөгч хэв шинжүүд нь төрөл бүрийн үрэвсэлт эмгэгийн шалтгаан болдог. Тиймээс бид мухар олгойн сорьцноос DEC-ийн хэвшинжийг тодорхойллоо. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-ийн нян судлалын лабораторид 2021 оны 1-6 сарын хугацаанд цуглуулсан мухар олгойн сорьцонд илэрсэн 107 E.coli-ийн 51.4% (55/107)-д DEC-ийн эмгэгтөрөгч хэвшинж илэрлээ. EPEC-ийн хувьд өвөрмөц багц сормуус кодлогч bfpA ген илрээгүй, eae ген 36.4% (39/107)-д илэрсэн тул уг 39 омгийг хэвийн бус (atypical) хэвшинж гэж дүгнэлээ. Адгезин уургийг кодлогч DaaE ген 8 (7.47%), шигатоксин кодлогч stx2 ген 5 (4.67%), инвазив эсрэгтөрөгч кодлогч ipaH ген 2 (1.86%), транскрипцийн зохицуулагч уургийг кодлогч aggR ген 1 (0.93%) сорьцонд илэрч нийт EPEC 39, DAEC 8, EHEC 5, EIEC 2, EAEC 1 тодорхойлогдлоо. Судалгаанд хамруулсан мухар олгойн сорьцноос DEC-ийн хэвшинжүүд өндөр хувьтай илэрч байгаа тул цаашид эдгээр хэвшинжийг тодорхойлох нь эмчилгээний тактикт нөлөөлж болохыг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл