Коронавируст халдварын (COVID-19) үед тохиолдох мэдрэлийн эмнэлзүйн илрэлийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд судалсан нь

Зохиогчид

  • Ц.Дэлгэрмаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Т.Ганцэцэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Х.Алтайсайхан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Г.Цагаанхүү Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

SARS-CoV-2, COVID-19, Мэдрэлийн эмнэлзүйн илрэл

Хураангуй

Covid-19 халдварын үеийн мэдрэлийн эмнэлзүйн илрэлийн талаар мэдээлэл үргэлжлэн гарсаар байгаа нь судлаачдын анхаарлыг татаж байна. Зорилго: SARS-CoV-2 халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд тохиолдох мэдрэлийн эмнэлзүйн илрэлийн хэлбэр, түүний давтамжийг судлахад оршино. Арга, аргачлал: Судалгаанд 2021 оны 6-р сарын 27-ноос 2021 оны 7-р сарын 27-ны хугацаанд COVID-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 18-аас дээш насны 113 үйлчлүүлэгчдийг проспектив аргаар даган судалж, мэдрэлийн эмнэлзүйн илрэлийн шинж төрхийг эмнэлэгт хэвтэх үед илэрсэн, эмнэлэгт хэвтсэнээс хойш 24 цагийн дараа илэрсэн хоёр бүлгээр хүн амзүй, хавсарсан эмгэг, өвчний хүндийн зэрэг, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээр харьцуулан авч үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан COVID-19 халдвартай 113 үйлчлүүлэгч эмнэлэгт хэвтсэний дотор 86 (76.1%) тохиолдолд мэдрэлийн шинжтэмдэг хэд хэдэн хэлбэрээр илрэв. Мэдрэлийн талаас илэрсэн хамгийн түгээмэл шинжүүдийн давтамжийг авч үзвэл толгой өвдөх (56.3%), амтлахуйн алдагдал (29.2%), үнэрлэхүйн алдагдал (20,4%), булчингийн өвдөлт (13.3%), толгой эргэх хөдлөл (6.2%), невралги (4.4%), тэнцвэргүйдэл (3.5%) зэрэг нь дангаар буюу хавсарсан шинж төрхөөр илэрч байв. Мэдрэлийн шинжүүд эмнэлэгт хэвтсэнээс хойш 24 цагийн дараа илэрсэн бүлэгт (хэвтэх үеийн илрэлтэй харьцуулахад) өвчний явц илүү хүнд байв (88.6% vs 59.5%, p=0.025). Халуурах, амьсгал давчдах, ханиалгах, хамар битүүрэх, гүйлгэх, суулгах зэрэг шинжтэмдгүүд нь дор хаяж нэг мэдрэлийн хүрээний эмгэг үүсэх эрсдэлийг дагуулж, харин хавсарсан эмгэг нь нэг мэдрэлийн эмгэгийн эрсдэлд хүргэхгүй байв (p>0.05). Дүгнэлт: COVID-19 халдварын үед мэдрэлийн илрэл харьцангуй өндөр давтамжаар хавсран тохиолдох төдийгүй вирусийн халдварыг оношлохоос өмнө эсвэл хүндрэл хэлбэрээр явагдаж байгаагийн дотор толгой өвдөлт, амтлахуй, үнэрлэхүйн алдагдал, булчингийн өвдөлт давамгайлан илэрч байна. Мэдрэлийн шинжүүд COVID-19 халдварын эмнэлзүйн явцад илэрсэн тохиолдолд өвчний явц илүү хүнд байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Х.Алтайсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл