Ковишиелд болон вероцелл вакцинаар дархлаажуулсан бүлгийн оролцогчдод SARS-CoV-2 вирусийн титэм уургийн эсрэг үүссэн эсрэгбиеийн титр ба хугацааны хамааралыг судалсан дүн
Түлхүүр үг:
Вирус, Вакцин, Эсрэгбие, ХугацааХураангуй
Монгол улсад нийт хүн амын дийлэнх нь Ковишиелд болон вероцелл вакцины хос тунд хамрагдсан тул уг хоёр төрлийн вакцинаар үүсгэгдсэн 3 төрлийн эсрэгбиеийн төвшний хугацаанаас хамаарсан өөрчлөлтийг судлахыг зорьсон. Бид дээрх 2 бүлгийн нийт 178 оролцогчдыг таниулсан зөвшөөрлийн үндсэн дээр судалгаанд хамруулав. Вакцинжуулалтаас хойш 14, 28, 60 хоногийн хугацаанд оролцогчдын захын цусанд үүссэн 3 төрлийн эсрэгбиеийн титр болон хугацааны хамаарлыг тус бүрт нь судлахад судалгааны 2 бүлэгт саармагжуулагч эсрэгбиеийн төвшин хугацаанаас хамаарсан ач холбогдол бүхий үр дүн ажиглагдсангүй. Харин титэм уургийн рецептор холбох хэрчмийн эсрэг үүссэн иммуноглобулин-G болон титэм уургийн эсрэг үүссэн нийт эсрэгбиеийн титрийн төвшин хугацаанаас хамаарсан ялгаатай үр дүн гарсан байлаа. Эсрэгбиеийн үүсэлтэнд оролцогчдын нас, хүйс мөн вакцины төрөл зэрэг нь нөлөөлөөгүй үр дүн гарлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Анхтуяа, Л.Энхсайхан, Ц.Билэгтсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
