Захын тэнцвэр алдагдах зонхилон тохиолдох эмгэгүүдийн ялган оношлогооны үр дүн
Түлхүүр үг:
Меньерийн өвчин, Тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл, ВидеонистагмографиХураангуй
Үндэслэл: Захын тэнцвэр алдагдах эмгэгүүдээс байршлын хамааралт хоргүй толгой эргэлт (БХХТЭ), Меньерийн өвчин (МӨ), тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл (ТМҮ) зэрэг нь зонхилон тохиолддог бөгөөд эдгээрийн тархалт 100.000 хүн амд 3.5-513 байдаг.1-4 Иймч учраас өнөө үед хүн амын дунд захын тэнцвэр алдагдах эмгэгтэй үйлчлүүлэгчдийн онцлогийг Монгол орны нөхцөлд судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Зорилго: Меньерийн өвчин, байршлын хамааралт гэнэтийн хоргүй толгой эргэлт, тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийг эмнэлзүйн хэлбэрээр ялган оношлоход оршино. Арга, аргачлал: Бид судалгаандаа 2018-2021 онд тэнцвэрийн лабораторид ирсэн 273 үйлчлүүлэгчдийг хамруулсан. Аналитик загварын агшингийн аргаар Америкийн Чих хамар хоолойн академийн удирдамжийн дагуу оношлов. Асуумж, видеонистагмографи, илчит сорилын шинжилгээгээр оношлов. Үр дүн: Нийт 273 оролцогчдоос, БХХТЭ 162, Меньерийн өвчин 51, тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл 60 оношлогдсон. БХХТЭ-ээс арын тал цагиргийн 62.4%, хажуугийн тал цагиргийн 27.1%, урд тал цагиргийн 10.5% үйлчлүүлэгч байна. Хүйсийн харьцаа эрэгтэй, эмэгтэй, 1:4, эдгээрээс байрлалын нистагм 100% илэрсэн. ТМҮ, МӨ-тэй үйлчлүүлэгчид тайван үеийн эмгэг нистагм 75%, 33%, толгойг сэгсрэх үеийн нистагм 91.7%, 82.4%, сувгийн саажилт дунджаар 49.3%, 37.3% илэрсэн. Болзошгүй МӨ 17.6%, тодорхой МӨ 82.4% тус тус байлаа. Дүгнэлт: 1. Захын тэнцвэр алдагдах эмгэгүүдийг ялган оношлоход видеонистагмографи, илчит сорилын шинжилгээ зайлшгүй шаардлагатай байна. 2. Захын тэнцвэр алдагдах эмгэгүүдээс БХХТЭ хамгийн олон тохиолдож байгаа бөгөөд эмэгтэйчүүдэд 4 дахин их байна. Эмнэлзүйн хэлбэрүүдээс баруун талын арын тал цагиргийнх илүү тохиолдож байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Э.Дэлгэрзаяа, Э.Жаргалхүү, А.Товуудорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
