Диод лазераар дээд уруулын үүдэвч уртасгах аргыг уламжлалт мэс заслын аргатай харьцуулсан нь

Зохиогчид

  • Д.Мичидмаа АШУҮИС, НАСТЭ, Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч
  • Х.Намуун АШУҮИС, НАСТЭ, Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч
  • Б.Батбаяр АШУҮИС, НАСТЭ, Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Уруулын хөвч, Фрэнектоми, Диод лазер, 980 нм

Хураангуй

Цөөнгүй судлаачидын баримтад сүүлийн жилүүдэд уруулын хөвч уртасгах мэс ажилбарын давтамж нэмэгдсэн бөгөөд АНУ-д ойролцоогоор 90%-иар өссөн үзүүлэлт гарч байна1. Дээд уруулын үүдэвч уртасгах мэс ажилбарыг 810-980 нм бага долгионт лазерын тусламжтай хийснээр мэс ажилбарын үед цус гарахгүй, ажилбарын хугацаа богино, хүүхэд эмчийн хооронд эерэг харилцаа болон итгэлцэл үүссэн гэж тэмдэглэжээ.2–4 Манай орны хувьд хүүхдийн дээд уруулын үүдэвч уртасгахад үзүүлэх үр дүнгийн талаар судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Эмнэлзүйн туршилт судалгааг Мирко нарын ангиллын 2, 3-р бүлэгт хамаарагдах 6-14 хүртэлх насны нийт 30 хүүхдүүдийг оролцуулан зан үйл, мэс ажилбарын дараах нүүр ам хэсгийн өвдөлт, цус алдалт, шархны эдгэрэл зэргийг үнэлэн судалсан. Ингээд Франкл нарын зан үйлийн үнэлгээгээр 2 бүлгийн хооронд харьцуулан үнэлэхэд статистикийн ач холбогдолгүй, харин Вон-Бакерийн үнэлгээгээр мэс заслын дараах эхний өдөр 2 бүлгийн хооронд харьцуулан үнэлэхэд статистикийн ач холбогдолтой байсан ба цус алдалтыг 2 бүлэгт харьцуулан үнэлэхэд статистикийн ач холбогдолтой үр дүнтэй (р=0.0001) байв. Лазер аргыг уламжлалт мэс ажилбартай харьцуулан дүгнэхэд цус алдалт, шарханд оёдол тавих, ажилбарын үргэлжлэх хугацаа богино байгаа нь бидний судалгаанд ач холбогдолтой үр дүнтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл