Гэр бүл дэх ахмад болон залуу үе хоорондын харилцаанд нийгмийн сүлжээний үзүүлэх нөлөө

Зохиогчид

  • У.Номин-Эрдэнэ АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим Зохиогч
  • М.Еркебулан АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, биостатистикийн тэнхим Зохиогч
  • Г.Золжаргалан АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим Зохиогч
  • М.Сугармаа АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Фейсбүүк интервенц Ойр дотно байдал АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим АШУҮИС, Эпидемиологи, биостатистикийн тэнхим Цахим шуудан: *sugarmaa@mnums.edu.mn, Утас: 99248787

Хураангуй

Үндэслэл: Хүмүүс хоорондын харилцааны нэг хэлбэр нь үе хоорондын харилцаа юм. Энэ дотроо эмээ, өвөө ач, зээгийн хоорондын эерэг харилцаа нь нийгмийн дэмжлэгийн нэг эх сурвалж гэж үздэг1. Хүүхдүүд бага насандаа өвөө, эмээтэйгээ ойр дотно байдаг ч том болохын хэрээр энэ харилцаа хөндийрдөг байна. Өвөө, эмээ болон ач, зээгийн харилцааг удаан хугацааны туршид тогтвортой хадгалахын тулд хэн хэнээс нь хүчин чармайлт шаарддаг2. Зорилго: Нийгмийн сүлжээгээр дамжуулан өвөө, эмээгийн дурсамжийг ач, зээ нартай хуваалцах нь тэдний ойр дотно байдал, одоогийн харилцааг сайжруулахад хэрхэн нөлөөлж буйг судлах. Арга, аргачлал: Судалгааг квази туршилтын загвараар 2018-2019 онд Улаанбаатар хотоос 60 залуучууд буюу ач, зээ нарыг хамруулсан. Ач, зээ нарыг интервенцийн болон хяналтын гэсэн 2 бүлэгт хуваасан. Интервенцийн бүлэгт 30 өвөө, эмээгээс зураг түүхийг цуглуулан авч фейсбүүк (secret) нууц группээр дамжуулан ач, зээд үзүүлэн интервенц явуулсны дараа өвөө, эмээ ач, зээгийн хоорондын харилцааны үзүүлэлтийн өөрчлөлтийг үнэлсэн. Харилцааг үнэлэхдээ харилцааны ойр дотно байдал, харилцааны чанар, хүчин чармайлт, сэтгэл зүйн нийцэл, харилцааны сэдэв гэсэн бүлэг асуумжуудыг ашигласан. Үр дүн: Фейсбүүкээр зураг хуваалцсан интервенцийн бүлэгт сэтгэл зүйн нийцлийн оноо 0.381-ээр нэмэгдсэн бөгөөд энэ зөрүү нь Кохений нөлөөллийн хэмжээнд их зөрүүтэй буюу хангалттай байна. Зөвхөн энэ үзүүлэлт дээр түүврийн чадал 0.77 буюу 77%-тай P утга=0.017 B=1-0.017=98% байна. Энэ нь өвөө, эмээгийнхээ талаар зураг түүхийг хуваалцсан ач, зээ нарын хувьд сэтгэл зүйн нийцэл буюу өвөө эмээдээ итгэх итгэл, амьдралын талаарх үзэл бодол, ёс суртахуун, хоорондын холбоо болон нээлттэй байдал нэмэгджээ. Дүгнэлт: Өвөө, эмээгийн зураг, түүхтэй танилцсан фейсбүүк интервенцийн үр дүнд ач, зээ нар хувьд өвөө, эмээтэй харилцах сэтгэл зүйн нийцэл статистик ач холбогдол бүхий сайжирсан бол бусад үзүүлэлтүүдийн нөлөө дунд болон бага хэмжээгээр нэмэгдсэн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Еркебулан, Г.Золжаргалан, М.Сугармаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл