Вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг цусан дах зарим цитокинуудын тусламжтайгаар тодорхойлох нь
Түлхүүр үг:
HCV, liver fibrosis, Cytokines, Interleukin 4, biomarkerХураангуй
Үндэслэл: Хүний биеийн вирүсийн халдварын эсрэг, дархлааны хариу Элэгний С вирүс урвал, эсийн үрэвсэл, хавдрын эсрэг хариу урвал, эзэн биеийн дархлаа Элэгний фиброз тогтолцооны хариу урвалууд нь дархлааны олон төрлийн эсүүд, элэгний Цитокин эпителийн эсүүдээс ялгардаг цитокины оролцоотой явагддаг. Цитокин нь Интерлейкин-4 жижиг молекулт уураг бөгөөд дархлаа систем ба цусны эсүүдийг дохио Биомаркер дамжуулалтаар идэвхжүүлж байдаг. Элэгний C вирүсийн халдварын шалтгаант элэгний фиброз үүсэхэд зарим цитокинуудын хөдлөл зүй чухал үүрэгтэй оролцож байна хэмээн бид таамаглаж энэхүү судалгааг хийсэн. Зорилго: С вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг цусан дахь зарим цитокины түвшингээр тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив судалгааны загвараар элэгний C вирүсийн архаг халдвартай 92 үйлчлүүлэгчийг судалгааны хамрах болон хасах шалгуурыг баримтлан судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан бүх үйлчлүүлэгчдэд асуумж болон ийлдсэнд интерлейкин-4 цитокин тодорхойлох шинжилгээг хийсэн. Судлагааны үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийг боловсруулахдаа SPSS 20.0 статистик программ ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Бидний судалгаанд 92 үйлчлүүлэгч хамрагдсан ба 49(53.3%) эрэгтэй, 43(46.7%) эмэгтэй байлаа. Нийт оролцогчдын дундаж нас 51.9±9.4 жил байсан ба элэгний фиброзын хөнгөн зэрэгтэй бүлэгт дундаж нас 50.4±9.7 жил, хүнд зэрэгтэй бүлэгт 56.3±7.4 жил байсан. Биохимийн шинжилгээн дэх АсАТ-ын хэмжээ фиброзын хөнгөн зээргтэй бүлэгт 92.4±55.5 U/L, хүнд зэрэгтэй бүлэгт 120.8±63.2 U/L, харин ферритины түвшин хөнгөн зэрэгтэй бүлэгт 384.1±363.6 ng/mL, хүнд зэрэгтэй бүлэгт 641.0±548.0 ng/mL байсан нь хүнд зэргийн фиброзтой үйлчлүүлэгчид хөнгөн зэргийн фиброзтой үйлчлүүлэгчтэй харьцуулахад лабораторийн шинжилгээний дээрх үзүүлэлтүүд статистикийн магадлалтайгаар өндөр байгаа нь тодорхойлогдсон. Түүнчлэн бидний судалгаанд хөнгөн зэргийн фиброзтой бүлэгт интерлейкин-4 дундаж хэмжээ 309.6±41.5 pg/mL, хүнд зэргийн фиброзтой бүлэгт интерлейкин-4 дундаж хэмжээ 527.6±99.7 pg/ mL тодорхойлогдсон. Энэ нь интерлейкин-4 дундаж хэмжээ хөнгөн зэргийн фиброзтой бүлэг болон хүнд зэргийн фиброзтой бүлэг хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.019) байгааг харуулж байна. Дүгнэлт: Элэгний С вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвслийн хүнд зэргийн фиброзтой үйлчлүүлэгчдийн сийвэнгийн интерлейкин-4-ийн үзүүлэлтүүд ихэсдэг болох нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Адилсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
