Бэлгийн замаар дамжих хавсарсан халдварыг судалсан дүн

Зохиогчид

  • О.Мөнхзаяа АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим , Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, Нэгдсэн Лабораторийн алба Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, Био-АС, Дархлаа Судлалын тэнхим Зохиогч
  • Д.Нармандах Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, Нэгдсэн Лабораторийн алба Зохиогч
  • М.Хишигжаргал Нийслэлийн Өргөө Амаржих Газар, Онош Зүйн Тасаг Зохиогч
  • А.Гүрбадам АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Д.Тэмүүлэн АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Н.Гиймаа АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

БЗДХ, N.gonorrhoeae, T.vaginalis, Мөөгөнцөр, БШҮҮ, Хавсарсан халдвар

Хураангуй

БЗДХ-ын тархалтын хөдлөл зүйд хүн амын соёл, боловсролын байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин ихээхэн нөлөөлдөг. Манай улсад бэлгийн замаар дамжих халдварын тархалт жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд БЗДХ-ын эмнэл зүйн шинж тэмдэггүй хэлбэр ихэсч байгаа нь санамсаргүй халдвар тараах, эрт оношлогдохгүй, дутуу эмчилгээ хийлгэх, бусад бэлгийн замын халдвартай хавсрах эрсдэлийг дагуулж байна. Судалгаанд хамрагдсан нийт 3082 үйлчлүүлэгчдийн 29.1% (897/3082)-д БЗДХ (CI 27.5-30.7, p<0.005) илрэв. Нийт халдварын 27.8%-ийг N.gonorrhoeae, 11.26%-ийг T.vaginalis, 23.08%-ийг мөөгөнцөр, эмэгтэйчүүдийн 27.9%-ийг бактерийн шалтгаант үтрээний үрэвсэл (БШҮҮ), 11.03%ийг микоплазм, уреаплазмын халдвар эзэлж байв. БЗДХ-ын нас болон хүйсний хамаарлыг авч үзвэл N. gonorrhoeae-ийн халдвар 17-24 насны эрэгтэйчүүдэд хамгийн өндөр байсан бол нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд T.vaginalis-ийн халдвар, мөөгөнцөр болон шээс бэлгийн замын микоплазм, уреаплзамын халдвар их байв. Бид бэлгийн замаар дамжих хавсарсан халдварыг судалж үзэхэд 2-3 халдварын хавсарсан тохиолдол олон байсан бол 4 халдвар хавсрах нь харьцангуй бага байлаа. Дээрх үр дүнгээс үзэхэд БЗДХ-тай үйлчлүүлэгчдийн ихэнхи нь бусад бэлгийн замаар дамжих халдварын аль нэгтэй хавсрах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Тэмүүлэн, Н.Гиймаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл