Бөөрний эст өмөнгийн эдэд PD-1/PDL-1 уургийн нийлэгжлийг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Иммунохистохими Фурманы ангилал CD274 CD279 АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Эмгэг судлалын лаборатори АШУҮИС, Био-АС, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим АШУҮИС, МЯЭ-ийн Эмгэг судлалын тасаг АШУҮИС, НЭМС, Эпидимиологи, Биостатистикийн тэнхим Цахим шуудан: Anujin.ts@mnums.edu.mn, Утас: 91668778Хураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд хорт хавдрын эмчилгээнд дархлаа судлалын аргыг өргөнөөр хэрэглэх болжээ. Бөөрний хавдрын үүсэх механизм, ястан үндэстний онцлогоос хамаарч тухайн уургийн нийлэгжил харилцан адилгүй ялгаатай байгааг тэмдэглэсэн байна. Манай улсын эмгэг судлалын практикт оношлогдож буй бөөрний хорт хавдрын эдэд PD-1/PD-L1 нийлэгжлийг анх удаа тодорхойлоход бидний судалгааны үндэслэл оршино. Зорилго: Бөөрний эст өмөнгийн эдэд PD-1/PD-L1 уургийн нийлэгжлийг эмгэг судлалын онцлогтой харьцуулан судалж, тавиланг тодорхойлох. Арга, аргачлал: ХСҮТ-ийн эмгэг судлалын тасгийн лабораторид 2017-2020 онд бөөрний хавдрын улмаас мэс заслаар авагдсан 217 биопсийн лааны тосон цутгамагийн архивын материалыг ретроспектив судалгааны загвараар гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 217 бөөрний хавдраар өвчлөгсдийн дундаж нас 55.6±13.1, PD-L1 уургийн илрэл нь бичил бүтцийн саркоматоид, рабдоид өөрчлөлт, хавдрын эдийн үхжилтэй статистик ач холбогдолтой (p<0.05) байв. Дүгнэлт: PD-L1/PD-1 уургийн нийлэгжил эерэг илрэх нь бөөрний эст өмөнтэй эмчлүүлэгчдийн амьдрах чадварт статистик ач холбогдолгүй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Л.Саямаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
