Ахуйн шингэрүүлсэн хийгээр хордуулсан туршилтын хулганад (C57BL/6J) зан төрхийн сорил хийсэн дүн
Түлхүүр үг:
Лейшлийн төөрдөг байшин сорил, Хулганы зан төрхийг үнэлэх сорилХураангуй
АНУ-д насанд хүрэгчдийн 10 хувь нь ямар нэг бодисын хамааралтай төдийгүй 2012 оны байдлаар 23.1 сая хүн согтууруулах ундаа болон бусад мансууруулах бодисоос хамааралтай, эмчлүүлэх шаардлагатай гэсэн судалгаа байна. Зорилго: Ахуйн шингэрүүлсэн хийгээр туршилтын хулганыг хордуулж зан төрхөд гарах өөрчлөлтийг судлах. Зорилт: Ахуйн шингэрүүлсэн хийгээр туршилтын хулганыг хордуулж ой санамж, танин мэдэхүйг шалгах. Арга, аргачлал: С57BL/6J хулганыг ахуйн шингэрүүлсэн хийгээр хордуулсан. Туршилтанд 12 хулганыг 2 бүлэгт хуваасан. Хяналтын бүлэгт 6, хордуулах бүлэгт 6 хулгана тус тус хамруулсан. Хулганыг ахуйн хийгээр хордуулж Лейшлийн төөрдөг байшин сорилоор үнэлсэн. Үр дүн: Бидний судалгаанд С57BL/6J шугаман инбрид хяналтын бүлгийн эр хүйсийн хулгана 105 секунд, эм хүйсийн хулгана 99 секундэд, хордуулах бүлгийн эр хүйсийн хулгана 328 секунд, эм хүйсийн хулгана 319 секундэд Лэйшлийн төөрдөг байшинг тус тус туулж барианы цэгт хүрсэн. Дүгнэлт: Ахуйн шингэрүүлсэн хийгээр хордуулсан туршилтын хулганы танин мэдэхүй чадвар статистик ач холбогдолтой буурсан.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Л.Хоролсүрэн, Э.Түмэнжин
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
