Амаар амьсгалах зуршлыг зуултын гажгийн байдалтай холбон судлах нь

Зохиогчид

  • А.Мөнхтуяа АШУҮИС, НАСС, Нүүр амны гажиг заслын тэнхим Зохиогч
  • Ж.Цолмон Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Тархи сэтгэл судлалын хүрээлэн Зохиогч
  • Б.Од Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Тархи сэтгэл судлалын хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Заалхай зуулт Амьсгалалт Хоршилт МонТаймлайн АШУҮИС, НАСС, Утас: 88086850

Хураангуй

Үндэслэл: Амаар амьсгалах нь хэвийн бус үйл төдийгүй ийм зуршилтай хүмүүсийн хувьд шүд, эрүү нүүрний өсөлт хөгжил нь зөөлөн эдийн буруу үйл ажиллагаатай холбоотойгоор тэнцвэртэй бус явагддагаас гадна энэ байдал удаан үргэлжилснээр нүүр урт болж, нуруу бөгтийдгийг олон улсад хийгдсэн судалгааны үр дүнгээс харж болно. Уг сэдвээр Монгол улсын хэмжээнд хийгдсэн судалгаа байхгүй нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм. Зорилго: Амьсгалах хэлбэрийг шүдний зуултын гажигтай холбон судлах. Арга, аргачлал: Уг судалгааг Монгол улсын газарзүйн бүсчлэлийн дагуу 4 бүсийн 8 аймаг, Улаанбаатар хотын 6 дүүргийг хамруулан хийж буй МонТаймЛайн төслийн хүрээнд 2000 хүний мэдээлэлд тулгуурлан хүн амд суурилсан, санамсаргүй түүврийн, ретроспектив судалгааны загвараар хийж, судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийг боловсруулахдаа SPSS 21.0 программыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 702 хүн түүвэрлэн авсны 31.2% нь эрэгтэй, 68.8% нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байна. Судалгаанд хамрагдагсдын амьсгалын хэлбэрийг заалхай зуулттай харьцуулан авч үзбэл амаар амьсгалах зуршилтай иргэдийн 13.6%, хамраар амьсгалдаг иргэдийн 4.6% нь заалхай зуулттай байна. Харин амьсгалах хэлбэрийг арааны хоршилттой харьцуулан авч үзбэл амаар амьсгалах зуршилтай иргэдийн 53.1% нь зуултын 1-р хэлбэр (C1), 37% нь зуултын 2-р хэлбэр (C2), 9.9% нь зуултын 3-р хэлбэрийн (C3) араа шүдний хоршилттой байсан бол хамраар амьсгалдаг иргэдийн 64.3% нь C1, 25.7% нь C2, 10% нь C3 ангиллын араа шүдний хоршилттой байна. Дүгнэлт: Судалгааны үр дүнд харьцуулсан судалгаа хийж хи квадрат тестээр тооцоолоход амьсгалах хэлбэр нь заалхай зуулт (р=0.001) болон арааны хоршилттой (р=0.017) хамааралтай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Од

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл