4-7 насны хүүхдийн хар тугалгын өртөлтийг зан төрхийн байдалтай уялдуулан судласан дүн
Түлхүүр үг:
Цусан дахь хар тугалгын агууламж, Зан төрхийн өөрчлөлт, УурхайХураангуй
Үндэслэл: Хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ нь анхаарал төвлөрөлт алдагдах, хөдөлгөөний хэт идэвхижил нэмэгдэх зэрэг зан төрхийн асуудалд нөлөөлж байгааг судлаачид тогтоосон байна.1 Зорилго: Хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламжийг зан төрхийн байдалтай холбон судлахад оршино. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар хийж Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 4-7 насны 241 хүүхдийг хамруулсан. Хар тугалгын агууламжийг Lead Care II багажаар тодорхойлсон ба зан төрхийн өөрчлөлтийг Давуу байдал ба Бэрхшээлийг үнэлэх (SDQ) асуумж ашиглаж мэдээллийг тоон аргаар цуглуулсан. Үр дүнд SPSS 22 программыг ашиглан статистикийн боловсруулалтыг хийв. Үр дүн: Налайх дүүрэгт амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалга (ЦХТ)-ын дундаж агууламж 5.26 мкг/дл, Шарын гол суманд амьдардаг хүүхдийн ЦХТ-ын дундаж агууламж 6.17 мкг/ дл тус тус тодорхойлогдлоо. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 53.6%-д нь ЦХТ-ын агууламж CDC-ийн лавламж хэмжээнээс (5 мкг/ дл) хэтэрсэн. Хүүхдийн ЦХТ-ын агууламж болон зан төлөвийн байдал нь статистик хамаарлын хувьд нийтэч байдал (p=0.014), хэт хөдөлгөөн (p=0.050) байна. Дүгнэлт: Нүүрсний уурхайн бүс нутагт амьдардаг хүүхдүүд хар тугалганы хордлогод өртөж байна. Хэт хөдөлгөөнтөх болон нийтэч байдлын хэвийн бус зан төрхийн өөрчлөлттэй хүүхдүүдэд ЦХТ-ын агууламж өндөр хэмжээтэй, статистикийн хувьд ач холбогдол бүхий байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
