0-3 хоногтой нярайн ялгадаснаас бактери илрүүлсэн дүн

Зохиогчид

  • Н.Туул АШУҮИС, НЭМС, Шим тэжээл Судлалын Тэнхим Зохиогч
  • М.Цэндсүрэн МУИС, ШУС, БУС, Биологийн тэнхим Зохиогч
  • Г.Хишигсүрэн МУИС, ШУС, БУС, Биологийн тэнхим Зохиогч
  • Д.Түмэнжаргал МУИС, ШУС, БУС, Биологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Нярай, ялгадас Бактери Микробиом Өөрчлөлт

Хураангуй

Бичил биетүүд бидний эрүүл мэнд, амьдрах чадварт нөлөөлж байдаг. Боловсруулсан хоол хүнс, антибиотик, хүчил бууруулагч болон зарим эм зэрэг нь гэдэсний хэвийн бичил биетүүдийг устгадаг. Гэдэсний микробиомын “Эрүүл мэнд” болон хүний эрүүл мэнд нягт холбоотой байх ба биеийн микробиомын өөрчлөлтөд орчин цагийн хооллолтын болон амьдрах хэв маяг зэргүүд нөлөөлж байна. Гэдэсний бичил биетэн нь асар олон тооны бичил биетнийг агуулдаг бөгөөд бодисын солилцооны чухал чадварыг бий болгодог. Хүүхэд төрөх үеээс л гэдэсний хэвийн бичил биетэн бүрэлдэж, өөрчлөгдөж эхэлдэг. Эхээс ямар замаар төрөх, ямар орчинд өсөж бойжих, ямар сүүгээр ундаалж байгаагаас бүх зүйл хамаарч байна. Эхийн хэвлийгээс мэндэлсэн нярайн биед ямар нэг бактерийн халдварт өртөөгүй байдаг. Тиймээс нярай хүүхдэд гэдэсний бичил биетний бүрэлдэхүүн хэрхэн тогтдогийг ойлгох нь чухал юм. Бид 0-3 хоногтой 10 нярай хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож дээж авсан бөгөөд нярайн ялгадсанд агуулагдах нийт микрофлорын бүрэлдэхүүнийг илрүүлж, давамгайлан илэрч байгаа бактерийн физиологи, биохимийн идэвхийг тодорхойлох зорилго тавин ажилласан. Нийт дээжинд 20-2000 эс/г бактери илэрсэн бөгөөд дундажаар 640 эс/г бактери байгааг тогтоолоо. Дөнгөж төрсөн нярайн ялгадас (зунгаг) -нд бактери илрээгүй. Өөр хоорондоо колоний хэв шинжээр ялгаатай 14 бактерийг ялган авч колоний хэлбэр зүйн бичиглэлийг хийсэн ба эдгээрээс 8 цэвэр өсгөвөр дээр физиологи, биохимийн идэвхийг үзсэн.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл