MBL2 генийн rs11003125 болон rs7096206 полиморфизмуудыг ийлдсийн манноз холбогч лектин уургийн агууламжтай холбон судлах нь
Түлхүүр үг:
Астма, Полиморфизм, Ген, Аминхүчил, НуклеотидХураангуй
Гуурсан хоолойн багтраа нь генетикийн болон орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн нарийн төвөгтэй механизмаар үүсдэг генетикийн өвчин юм. Гуурсан хоолойн багтраа өвчний эмгэг жамтай холбоотой 70 гаруй өвөрмөц ген судлагдсанаас MBL2 генийн полиморфизмууд дээр илрэх цэгэн мутаци нь ийлдсийн манноз холбогч лектин (МХЛ) уургийн бүтэц, үйл ажиллагаа, гуурсан хоолойн багтраа өвчний анафилаксийн урвалыг хүндрэлийг нэмэгдүүлж байгаа нь судлагдсаар байна.1 Тиймээс бид харьцангуй эрүүл болон гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs11003125 болон rs7096206 полиморфизмуудын генотипийг МХЛ уургийн агууламжтай холбон судалсан. Бидний судалгааны үр дүнгээр тохиолдол болон хяналтын бүлгийн MBL2 генийн rs11003125, rs7096206 полиморфизмуудын аллель, генотип хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй, хяналтын бүлэгтэй харьцуулахад тохиолдлын бүлгийн МХЛ уургийн агууламж, rs11003125 полиморфизмын GG, CG, CG+CC, rs7096206 полиморфизмын YY, XY генотиптэй хүмүүсийн МХЛ уургийн агууламж статистик ач холбогдол бүхий өндөр байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Алтаншагай, С.Мөнхбаярлах, Т.Буянхүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
