Шүдний эмчилгээний үе дэх хүүхдийн айдсын түвшинг үнэлсэн дүн

Зохиогчид

  • Б.Намуун АШУҮИС, НАСС, Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлт(ХНАСУС)-ийн тэнхим Зохиогч
  • Б.Оюунцэцэг АШУҮИС, НАСС, Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлт(ХНАСУС)-ийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

НАСС, Утас: 99049042

Хураангуй

Олон жилийн туршид хүүхдийн шүдний эмчилгээний үеийн айдас нь хүүхдийн нүүр амны эмч нарт томоохон асуудал болж, үзлэгийн үеийн менежментэд нөлөөлсөөр ирсэн. Бага насандаа хийлгэсэн шүдний эмчилгээнээс тухайн хүний ирээдүйн амны хөндийн эрүүл мэнд шалтгаалдаг тул хүүхдийн нүүр амны эмч нарын хувьд хүүхэд нэг бүрийн эмчилгээнд хандах хандлага нь маш чухал бөгөөд хүүхдийн айдсын түвшинг үнэлэх нь цаашдын эмчилгээний төлөвлөгөөг боловсруулахад чухал ач холбогдолтой юм. Энэ талын судалгаа манай улсад ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Бид АШУҮИС-ийн НАСС-ийн ХНАСУС-ийн тэнхимийг түшиглэн, “Удвал дент” шүдний эмнэлгээр үйлчлүүлж буй сүүн зуулттай нийт 40 хүүхдийг оролцуулан шүдний эмчилгээний үеийн айдсын түвшинг The Dental Sub-scale of Children’s Fear Survey Schedule (CFSS-DS) аргаар судалсан болно. Судалгаанд хамрагдагсдын 7.5% нь ээнэгшил алдагдаагүй буюу аман дотор 3 хүртэлх шүд цоорсон, 50% нь ээнэгшил сул алдагдсан буюу 4-6 шүд цоорсон, 37.5% нь ээнэгшил алдагдсан буюу 6-аас дээш шүд цоорсон байдалтай байв. Мөн нийт хүүхдийн дунд айдсын түвшин 72.5% (CFSS-DS≥38), (95% CI: 57.5%-85%) байсан ба шүд цоорох өвчин (ШЦӨ) болон айдсын түвшинг хамааруулж үзэхэд олон шүд цоорсон байх тусам тухайн хүүхэд айдастай байгаа нь (p≤0.001) бидний судалгааны үр дүнгээр тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл