Шенлейн-Генох өвчинтэй хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн төлөв
Түлхүүр үг:
Амны хөндийн эрүүл ахуйн төлөв, Буйлны үрэвсэл, Шенлейн-Генох өвчинХураангуй
Шенлейн-Генох өвчин (ШГӨ) гэдэг нь хялгасан судас, венул, артериолуудын дотор хананд Ig-A-ын дархан бүрдэл хуралдсанаас бичил судаснууд давамгайлан үрэвсдэг судасны үрэвслийн өвчин юм. ШГӨ-тэй хүүхдийн 80% нь гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл, дунд чихний архаг үрэвсэл, шүдний цоорол, буйлны үрэвсэл зэрэг халдварын архаг голомттой байсан нь дурдагдсан.1,2,3 Шүдний өнгөр нь шүд цоорох болон шүдний тулгуур эдийн өвчин үүсэх, амнаас эвгүй үнэр гарах зэрэгт хэсгийн шалтгаан болдог бөгөөд буйлны үрэвсэлийг үүсгэх голлох шалтгаан юм. ДЭМБ-ын зөвлөмж, шалгуурын дагуу улс орнуудын үзүүлэлтүүдтэй харьцуулах, мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор ШГӨ-ний үед хүүхдийн буйл, амны хөндийн эрүүл ахуйн төлөвийг (АХЭАТ) үнэлж судлан тогтоох нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Судалгааг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн (ЭХЭМҮТ) Хүүхдийн зөвлөх поликлиник, Зүрх судас холбогч эдийн эмгэг судлалын тасгаар үйлчлүүлсэн ШГӨ-тэй 45 хүүхдийг хамруулан хийж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдэд АХЭАТ-ийн үзүүлэлтийн хувьд “сайн” нь 33.3%, “дунд” нь 66.7% буюу хамгийн өндөр байв. АХЭАТ болон буйлны үрэвслийн хооронд статистик ач холбогдол (p<0.001) бүхий үр дүн ажиглагдлаа. Судалгаанд хамрагдагсдын 57.8% нь буйлны үрэвсэлтэй байсан ба хүйсээр авч үзвэл хөвгүүдийн дунд 54.2%, охидод 61.9% тус тус байв. Гэвч хүйс болон буйлны үрэвслийн хооронд статистик ач холбогдол (p=0.600) бүхий хамаарал илэрсэнгүй.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
