Чихрийн шижин, хооллолтоос хамаарсан гэдэсний хэвийн бичил биетний онцлогийг судалсан нь

Зохиогчид

  • П.Чанцалдулам АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим , УНТЭ, Дотоод шүүрэл судлал, Диабетийн төв Зохиогч
  • Х.Чаминчимэг АШУҮИС, БАС, Бичил амь судлал,халдварын сэргийлэлт хяналтын тэнхим Зохиогч
  • Л.Цогтбаатар Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Ч.Баттогтох АШУҮИС, БАС, Бичил амь судлал,халдварын сэргийлэлт хяналтын тэнхим Зохиогч
  • С.Сайнбилэг АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Ш.Дэмбэрэл Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн Зохиогч
  • Н.Бира АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Бичил биетэн, Үр тариа, Өтгөн

Хураангуй

Дэлхий дахинд чихрийн шижингийн эрсдэлтэй хүмүүст гэдэсний хэвийн бичил биетний харьцааг хадгалах урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээ авснаар чихрийн шижингээс сэргийлэх боломжтой эсэхийг судалсаар байна. Зорилго: Чихрийн шижин, хоололтоос хамаарсан гэдэсний хэвийн бичил биетний онцлогийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд 32-65 насны нийт 224 хүнийг хамруулсан. Хоололтын байдлыг 24 цагийн хоолны тэмдэглэл хөтлөх аргаар, гэдэсний хэвийн бичил биетний бүрдлийг бааснаас дээж аван некст генерацийн секвенсир (MiSeq, Illumina) аргаар тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 57.6% нь чихрийн шижинтэй 42.4% чихрийн шижингүй хүмүүс байв. Үр тарианы хэрэглээ ба bacteroidetesийн хооронд эерэг хамаарал (r=0.100, p<0.001) ажиглагдлаа. Чихрийн шижинтэй хүмүүст firmicutis-ийн хэмжээ бага, харин bacteroidetes-ийн хэмжээ их байгаа нь статистик үнэн магадлалтай байв. Дүгнэлт: 1.Үр тариа ихээр хэрэглэх нь bacteroidetes-ийн хэмжээг нэмэгдүүлэх, улмаар гэдэсний бичил биетний харьцааг алдагдуулах хүчин зүйлийн нэг байж болзошгүй юм. 2.Чихрийн шижинтэй хүмүүст гэдэсний хэвийн бичил биетний харьцаа алдагдсан байгаа нь уг өвчний эмгэг жамд чухал оролцоотой болохыг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунтөгс, С.Сайнбилэг, Н.Бира

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл