Хөхний булчирхайн гиперплази бүхий эмэгтэйчүүдэд Гүргүм нэмсэн Сүгмэл-7 эмийн үзүүлсэн нөлөө

Зохиогчид

  • Тун Шан Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС , Өвөр Монголын Үндэстэний Их Сургууль Зохиогч
  • Д.Цэнд-Аюуш Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Б.Мандах Өвөр Монголын Үндэстэний Их Сургууль Зохиогч
  • Ван Хуан Өвөр Монголын Үндэстэний Их Сургууль Зохиогч
  • Ж.Энхцэцэг Өргөө Амаржих Газар Зохиогч
  • Х.Туул Уламжлалт Анагаах Ухааны Сургууль, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль Зохиогч
  • Ч.Чимэдрагчаа Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Монгол эм Сүгмэл-7, Хөхний гиперплази, Эмнэлзүйн судалгаа

Хураангуй

Тус өгүүлэлд Өвөр монголын үндэстэний их сургуулийн харьяа эмнэлгийн эмч профессор Б.Мандахын уламжлалт эм найрлага Сүгмэл-7 жорын дээр гүргүм нэмж эмэгтэйчүүдийн хөхний булчирхайн гиперплази өвчнийг амжилттай эмчилж ирсэн олон жилийн эмчилгээний туршлагыг үндэс болгон дээрх оноштой эмнэлзүйн 80 тохиолдолд хийсэн эмнэлзүйн судалгааны үр дүнгээс танилцуулжээ. Зорилго: Хөхний булчирхайн гиперплази бүхий эмэгтэйчүүдэд Гүргүм нэмсэн Сүгмэл-7 эмийн үзүүлэх нөлөөг Мастодинон бэлдмэлтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд оролцогчдыг санамсаргүй түүвэрлэлтээр сонгож, нэг агшингийн эмнэлзүйн санамсаргүй хяналтат ажиглалт судалгааны загвараар хийж гүйцэтгэлээ. Эмнэлзүйн ажиглалт судалгааны бүлэгт Монгол эм Гүргүм нэмсэн Сүгмэл-7 эмийг өдөрт 2 удаа, тус бүр 5гр бүлээн усаар даруулж уулгав. Харьцуулах бүлэгт Мастодинон шахмал эмийг 1 ширхэгээр өдөрт 2 удаа, нийт 6 долоо хоног уулгав. Үр дүн: Хоёр бүлгийн хөхний булчирхайн гиперплази өвчний ерөнхий эмчилгээний үр дүнг адилтган, х2 үзүүлэлтээр шинжлэхэд хоёр тохиолдол хоорондоо илэрхий зөрөөтэй (р<0.05), энэ нь ажиглалтын бүлэг харьцуулалтын бүлгээс илүү үр дүнтэйг харуулжээ. Дүгнэлт: Гүргүм нэмсэн Сүгмэл-7 эм найрлага нь эм бэлгийн дааварт зохих эерэг нөлөө үзүүлж хөхний булчирхай хэт өсөх өвчнийг анагаадаг. Тус эм нь эмчилгээний явцад хүний биед хор нөлөөгүй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл