Үхрийн булууны ясны бүтэц, химийн найрлагыг судалсан дүн
Түлхүүр үг:
Макро, микроэлемент Гидроксиапатит Ясны тос Ясны үнс Ионы шилжилтХураангуй
Үндэслэл: Mанай нүүдэлчин монголчууд болон эртний Хятадын уламжлалт анагаах ухаанд булууны ясны шөлийг хий дарах, ядаргаа тайлах, тамир тэнхээ оруулах, аливаа өвчнийг эдгээх зорилгоор тан, эмийн ургамалтай хослуулан хэрэглэдэг байжээ. Ялангуяа бага настай залуу үхрийн чөмөг, булуу, тойгны ясыг сонгон авч хэрэглэж байсны учир нь чөмөг, булуу, тойгны яс нь үхрийн хүнд жинг бүхий л амьдралынх нь турш дааж, тээж, явдаг хамгийн бат бэх яс төдийгүй олон төрлийн амин дэм, эрдэс бодис, төмөр, кальцийг их хэмжээгээр агуулдаг болохыг зарим эрдэмтэд судалсан байдаг. Зорилго: Үхрийн булууны ясны химийн найрлагыг судалж яснаас эрдэс ихтэй тос гарган авч, цаашид эмчилгээний журмаар хэрэглэх боломжийг судлах. Арга, аргачлал: Үхрийн булууны ясны дээжийг Улаанбаатар хот дахь “Дэнжийн мянга” хүнсний зах (НМХГ-ын төв лабораторийн шинжилгээний бичиг бүхий)-аас сонгон авсан. Үр дүн: Чанасан болон чанаагүй булууны ясны хоёр төрлийн дээжийн макро, микроэлементийг тодорхойлоход CaO болон P2O5-ийн агууламж өндөр байсан. Катионуудаас K+ ба Mg2+, микроэлементүүдээс Ba, Sr, Ti, Zn агуулагдаж байна. Дүгнэлт: 1. Үхрийн булууны яс нь гидроксиапатит эрдэс (Ca10(PO4)6(OH)2)-ээс голлож тогтсон ба Ва, Ti, Sr, Zn зэрэг микроээлементийг агуулж байв. 2. Рентген дифрактограмм болон нил улаан туяаны спектрийн анализаар пикийн эрчимд гарсан өөрчлөлт нь ясыг чанах үед найрлага дах макро ба микро элементийн агууламж багассан байгаа нь яснаас шөл болон тос руу шилжиж байгааг илтгэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Алтантогос
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
