Ундны ус болон амны хөндийн эрүүл мэндийн хоорондын хамаарал
Түлхүүр үг:
Шүд цоорох өвчин, Ундны усны чанар, Флюроз, Фтор, Цоорсон ломбодсон авахуулсан шүд, (ЦЛА/ш)Хураангуй
Зорилго: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэдийн амны хөндийн төлөв байдал болон ундны усны хамаарлыг судлах Арга, аргачлал: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нийт 120 иргэдийг судалгаанд хамруулсан. ДЭМБ-ын 2013 онд хэвлэгдэн гаргасан зөвлөмжийн дагуу бэлдсэн асуумж судалгааг авч нэг удаагийн үзлэгийн багаж ашиглан амны хөндийн бодит үзлэг хийсэн. Ундны усны байршлыг асуумжаар тодорхойлон гаргасан ба тухайн уст цэгүүдээс дээж авахдаа ISO 56673:2018 стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Үр дүн: 1. Судалгаанд оролцогчдын шүд цоорох өвчний эрчмийг зуултын байдлаар үзэхэд сүүн зуултын 5.8±3.7, холимог зуултын үед 5.7±3.2, байнгын зуултын үед 7.3±5.3 байлаа. Шүд цоорох өвчний тархалт 89.2% байна. Үүнээс сүүн зуултын үед 91.7%, холимог зуултын үед 93.1% болон байнгын зуултын үед 87.3% (p<0.01) тус тус байна. Судалгаанд оролцогчдын 16 (13,3%) нь шүд толботох өвчинтэй гэж тодорхойлогдсон. Ундны усан дахь фторын хэмжээ 0.1±0.0, кальци 37.7±7.7, магни 10.1±3.1 байлаа. Дүгнэлт: Ундны усан дахь фторын агууламж хэвийн хэмжээнд хүрэхгүй байгаа. Манай судалгааны хувьд 89.2% буюу маш өндөр байгаа юм. Эдгээр шүд цоорох өвчний тархалт, өвчлөлийг бууруулахын тулд хүн амын дунд амны хөндийг эрүүлжүүлэх шаардлагатай бас эрүүл ахуйн заавар, зөвөлгөөг сайтар өгч дадал зуршил болгох хэрэгтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
